“Судлаачийн замнал”-ын сургалт явагдлаа

Шинжлэх ухаан технологийн газрын дэргэдэх “Судалгаа хөгжлийн төв”-д олон улсын эрдэм шинжилгээний бүтээлийн мэдээллийн сан /”Scopus”, “Web of Science”/-д бүртгэлтэй чансаа өндөр мэргэжлийн сэтгүүлд судалгааны үр дүнгээ хэвлүүлсэн нэр хүндтэй судлаач нар өөрийн туршлагаас хуваалцдаг билээ.

Энэ удаагийн “Судлаачийн замнал”-ын сургалтын зочноор АУС-ийн Халдварт өвчин судлалын тэнхимийн багш, Монгол Анагаах ухааны академийн гишүүн, академич, АУ-ны доктор, профессор О.Баатархүү оролцлоо.

Уг сургалт нь “Эрдэм судлалын туршлага ба олон улсын хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд 2021-04-20-ны өдөр цахим хэлбэрээр (Google meet live) зохион байгуулагдлаа. Сургалтад нийт 100 гаруй багш, судлаач хамрагдсан байна.

                     Шинжлэх ухаан технологийн газар

Сүүлийн бичлэг