“ЗААХУЙГААС СУРАЛЦАХУЙД ШИЛЖИХ НЬ” цахим сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Багшийн хөгжил, цахим сургалтын газраас суралцахуйн орчин үеийн чиг хандлага, арга зүйг эзэмшүүлэх зорилгоор “ЗААХУЙГААС СУРАЛЦАХУЙД ШИЛЖИХ НЬ” сэдэвт цахим сургалтыг  2021 оны 3 дугаар сарын 25-наас 4 дүгээр сарын 22-ны хооронд амжилттай зохион байгуулж, сургалтад 91 дадлагажигч багш, багш хамрагдаж, QR код бүхий цахим гэрчилгээ авлаа.

Багшийн манлайлал сэдвээр Боловсрол хариуцсан дэд захирал, Анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатар, Заахуйгаас суралцахуйд шилжих нь сэдвээр Анагаах ухааны сургуулийн Мэдрэл судлалын тэнхмийн эрхлэгч, анагаах ухааны доктор, дэд профессор Д.Бямбасүрэн, Багш суралцахуйн дизайнер болох нь сэдвээр Багшийн хөгжил, цахим сургалтын газрын дарга, доктор С.Хандмаа, Андрагог ба хьютагог сурган заах арга зүй сэдвээр Био-Анагаахын сургуулийн Харилцааны ур чадварын тэнхмийн ахлах багш, Анагаах ухааны доктор С.Оюунцэцэг, Идэвхитэй суралцахуйн аргууд сэдвээр Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургуулийн Зүү төөнө заслын тэнхмийн дэд профессор, Анагаах ухааны доктор, дэд профессор Б.Лагшмаа нар хичээл зааж, туршлагаа хуваалцлаа.

Сургалтын цахим материал болон видео бичлэгийг цахим сургалтын elearning.mnums.edu.mn сайтад байршуулан, багш нартаа хичээлээ давтан үзэх, сургалтад хамрагдсан багш нар хичээлийн материалын ашиглах боломжийг олголоо.  

Сургалтын тутор багшаар ажилласан багш нарт туршлагаа хуваалцсанд мөн сургалтад идэвхитэй хамрагдсанд багш нарт талархал илэрхийлж, та бүхний багшлахуйн ажилд нь өндөр амжилтыг хүсч байна.

Сүүлийн бичлэг