Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль цар тахлын эсрэг хүчээ нэгтгэж байна

АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлэг нь 74 ортойгоор коронавирусын халдвар авсан биеийн байдал хүнд, маш хүнд иргэдэд үйлчилж байгаа бөгөөд оюутны III дотуур байрандаа хөнгөн болон хүндэвтэр иргэдийг байрлуулах 392 ор дэлгэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх бэлтгэл байдлаа хангаад байна.

АШУҮИС-ийн Эмнэлэг харицсан дэд захирал Л.Ганболд, АШУҮИС-ийн Төв эмнэлгийн захирал Х.Алтайсайхан, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян нарын бүрэлдэхүүнтэй албаны хүмүүс тусгаарлан, эмчлэх түр байрны бэлтгэл байдалтай биечлэн танилцав.

АШУҮИС-ийн эмнэлгүүдийг 21 профессор удирдлагаар ханган, багш, эмч, сувилагч, ажилчдаас бүрдсэн 7 ээлжийн баг ажиллаж байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРАА ДЭМЖИЦГЭЭЕ!

Сүүлийн бичлэг