АШУҮИС-ийн түүхт 80 жилийн ой 2022 оны 10 дугаар сард болно

АШУҮИС-ийн Захирлын 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/82 тоот тушаалаар АШУҮИС-ийн түүхт 80 жилийн ойг угтсан үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон ойд бэлтгэх ажлын төлөвлөгөө батлагдлаа.

Их сургуулийн 80 жилийн ойг угтсан ажлын төлөвлөгөөнд эрдэм шинжилгээ, сургалт, эмнэлгийн тусламж үйлчилгээ, цахим шилжилт, бүтээн байгуулалт, оюутан, хамт олонд чиглэсэн нийт 10 бүлэг, 54 багц ажил багтсан тул энэ хүрээнд салбар, бүрэлдэхүүн сургууль, харьяа эмнэлэг, газар нэгж тус бүр нарийвчилсан төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлнэ.

АШУҮИС-иар овоглосон үе үеийн эрдэмтэн, багш, судлаач, төгсөгч, оюутан залуус та бүхнийг түүхт 80 жилийн ой угтсан ажилд идэвх санаачилгатай оролцохыг хүсье.

АШУҮИС-ийн түүхт 80 жилийн ой 2022 оны 10 дугаар сард болно.

Сүүлийн бичлэг