Г.Чимэдлхамсүрэн, Д.Төртүших багш судлаачдын судалгааны бүтээлүүд шалгарлаа

АШУҮИС-ийн “Эрдмийн чуулга 63” нэгдсэн хуралдааны үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.

Эрдмийн чуулганд илтгэл хэлэлцүүлэх эрдэмтэн судлаачдын бүтээл нь эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнгээр баталгаажсан, нотолгоонд суурилсан, монгол улсын анагаахын шинжлэх ухааны салбарт үнэтэй хувь нэмэр оруулах бүтээлүүд юм.

Энэ удаагийн нэгдсэн хуралдааны үеэр мөн АШУҮИС-ийн бүрэлдэхүүний сургуулиудаас шалгарсан шилдэг илтгэлүүд хэлэлцэгдэж их сургуулийн Эрдмийн зөвлөлийн тэргүүлэгчдийн шийдвэрийн дагуу АШУҮИС-ийн 2021 оны шилдэг судлаачдыг тодруулж ТЭРГҮҮН байранд Г.Чимэдлхамсүрэн, ДЭД ТЭРГҮҮН байранд Д.Төртүших багш судлаачдын судалгааны бүтээлүүд шалгарлаа.

Сүүлийн бичлэг