АШУҮИС-ийн ДАРХАН-УУЛ аймаг дахь салбар АУС-ийн багш, оюутны онлайн “ЭРДМИЙН ЧУУЛГАН-21” эрдэм шинжилгээний хурал амжилттай боллоо

АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь АУС-ийн “Судлаач оюутан-2021” оюутны онлайн эрдэм шинжилгээний хурлыг 2021.04.01-ний өдрийн 11.00 – 12.30 цагийн хугацаанд, “Эрдмийн чуулган-2021” багш нарын онлайн эрдэм шинжилгээний хурлыг 2021.04.01-ний өдрийн 14.00 – 19.10 цагийн хугацаанд онлайнаар амжилттай зохион байгууллаа. Хурлыг салбар сургуулийн захирал АУ-ны доктор Б.Баясгаланмөнх нээлээ.

Судлаач оюутан – 2021, шилдэг илтгэлүүд:

I байр – Цахим орчинд суралцаж буй оюутнуудын цахим хэрэгслийн зохистой хэрэглээний асуудалд. АУСБ I дамжааны оюутан Х.Анужин, Б.Сувд-Эрдэнэ, удирдсан багш Б.Хонгорзул, Б.Болортуяа

II байр – Оюутнуудын хөхний эрүүл мэнд, зарим эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох нь. Сувилахуйн III дамжааны оюутан А.Уранбилэг, удирдсан багш Д.Оюунцэцэг

III байр – Цар тахлын үеийн стресст гамк (гамма-амин-тосны-хүчил) –ийн дутагдал нөлөөлөх нь. АУСБ-II дамжааны оюутан С.Инкар, Ч.Өнөржаргал, Б.Нямдорж, удирдсан багш Ц.Эрдмаа, Г.Ууганцэцэг

Тусгай байр – Хүүхдүүдийн дундах enterobius vermicularis шимэгчийн халдварын тархалтын судалгаа. Лабораторийн техникчийн III дамжааны оюутан Н.Сүнжидмаа, Т.Оюунтуяа, удирдсан багш Л.Алгирмаа

Тусгай байр – Коронавирүст (covid -19) халдварын үеийн амны хаалтны хэрэглээний талаарх мэдлэг хандлага. Эх барихуйн IV дамжааны оюутан Д.Цэнгэлмаа, Д.Одонтунгалаг, М.Азжаргал, удирдсан багш Ц.Эрдмаа Г.Ууганцэцэг

Эрдмийн чуулган – 2021, шилдэг илтгэлүүд:

Аман илтгэлийн төрлөөр:

I байр – Анагаахын оюутнуудын вебэд суурилсан цахим шалгалт болон уламжлалт цаасан шалгалтын гүйцэтгэл ба сэтгэл ханамжийн үр дүнг харьцуулсан нь. У.Баттамир, Э.Мөнхчимэг, Д.Отгонцэрэн, Б.Баясгаланмөнх

II байр – Цахим сургалтыг хөгжүүлэх асуудалд. Б.Болортуяа, Б.Хонгорзул, Ц.Болормаа, Э.Мөнхчимэг, У.Баттамир, Б.Хандаа

III байр – Багш, ажиллагсдын дундах витамин Д-ийн дутагдлыг тодорхойлох судалгаа. Ж.Номин-Эрдэнэ, Л.Алгирмаа, З.Оюунтогтох, Ц.Номин-Эрдэнэ, Б.Баясгаланмөнх

E-poster төрлөөр:

I байр – Цахим сургалтан дахь оюутнуудын суралцах үйлийг сайжруулах асуудалд. Б.Хонгорзул, Б.Болортуяа, Н.Болормаа, Э.Мөнхчимэг, У.Баттамир, Б.Хандаа

II байр – АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь АУС-ийн 2017 оны төгсөгчдийн мөшгих судалгаануудын харьцуулсан үр дүн. Г.Ганцэцэг, Н.Эрдэнэцэцэг, Л.Алгирмаа, О.Отгонтогоо, Б.Баясгаланмөнх

Хуралд онлайнаар нийт 90 орчим багш, ажилтан, оюутнууд оролцсон бөгөөд сонирхолтой асуулт, хариулт, хэлэлцүүлэг өрнөж, 2-р хэсгийн илтгэгчдийн хэлэлцүүлэг 1 цаг хүртэлх хугацаанд үргэлжлэв. Хурлын төгсгөлд шүүгч нар болон бусад багш нараас судалгааны ажлуудтай холбогдох саналуудыг илэрхийллээ.

Сүүлийн бичлэг