“ТАРХИНЫ СААГИЙН БУЛЧИН ЧАНГАРЛЫН МЕНЕЖМЕНТ: БОТУЛИН ТОКСИН-А ТАРИЛГА” сургалт амжилттай болж өндөрлөлөө

АУС-ийн Сэргээн засахын анагаах ухааны тэнхимээс “Тархины саагийн булчин чангарлын менежмент: Ботулин токсин-А тарилга” сэдэвт сургалтыг 4 сарын 28-30-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтыг АУ-ны доктор, дэд профессор А. Балжинням удирдан явуулсан бөгөөд нийт 22 байгууллагын 110 сэргээн засахын эмч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч нар хамрагдлаа. Сургалтаар Тархины саатай хүүхдийн булчингийн чангарлын сэргээн засах менежментэд суралцах, багаар ажиллах, булчингийн чангарлыг үнэлж, ботулин токсин-А тарилга эмчилгээнд бэлтгэх, хэт авиан хяналттайгаар тарилга хийх арга, аргачлал, тарилгын дараах цогц эмчилгээний талаар суралцлаа. Энэ удаагийн сургалтыг СС-ийн бие бялдар судлалын тэнхимийн хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч багш нартай хамтран багаар ажиллаж, хүүхдийн сэргээн засахын чиглэлээр ажилладаг эмч, мэргэжилтнүүд хамрагдаж, туршлагаа солилцлоо.

АУС, Сэргээн засах анагаах ухааны тэнхим

Сүүлийн бичлэг