“МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ – АНАГААХ УХААНД”Оюутны эрдэм шинжилгээний цахим бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Физик-мэдээлэл зүйн тэнхимээс жил бүр уламжлал болгон зохиогддог оюутны эрдэм шинжилгээний бага хурал,  2021.04.07 өдөр цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг ФУ-ны доктор багш П.Жаргалбат удирдан зохион байгуулж, шүүгчээр ЭММЗ ангийн 2007 оны төгсөгч Т.Ахыт, 2009 оны төгсөгч Г.Ууганзаяа болон ЭММЗ IV дамжааны оюутан Г.Гантулга нар ажиллаа.

Оюутны эрдэм шинжилгээний хурлыг нээж, Эрүүл мэндийн мэдээлэл зүйн ангийг үүсгэн байгуулагч доктор профессор Л.Ажнай үг хэллээ. Тэрээр, эрүүл мэндийн мэдээлэл зүйч мэргэжилээр суралцаж төгсөөд эрдэм шинжилгээний ажлыг үргэлжлүүлэн хийж гадаад болон дотоодод зэрэг цол хамгаалсан олон төгсөгчид байгааг онцлож, бахархаж байгаагаа илэрхийлж байв.

Тус хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүдээс дараах илтгэлүүд шалгарч өргөмжлөл, бүтээлийн эмхэтгэл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Үүнд:

Дэмжлэг үзүүлсэн БАС-ийн захиргаанд талархал илэрхийлье.

Оюутнууд болон багш нартаа цаашдын эрдэм судлалын ажилдаа өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Сүүлийн бичлэг