“СУДЛААЧ ОЮУТАН-2021” Оюутны эрдэм шинжилгээний хурал

“СУДЛААЧ ОЮУТАН-2021” Оюутны эрдэм шинжилгээний хурал 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 14:00-17:00 цагийн хооронд амжилттай зохион байгуулагдлаа.

“Судлаач оюутан-2021” оюутны эрдэм шинжилгээний хурлын зорилго нь оюутнуудыг судалгааны ажилд чиглүүлэх, багш оюутны хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийг шалгаруулан урамшуулахад оршино.

Судалгааны чиглэлийг сувилахуй, эх барихуй, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал гэсэн үндсэн 4 мэргэжлийн чиглэлээр, боловсрол, эрүүл мэнд сувилахуйн тусламж үйлчилгээ гэж 3 бүлэгт ангилан тодорхойлсон. Хурлыг нээж, Сувилахуйн сургуулийн захирал АУ-ны доктор, профессор Б.Оюунгоо үг хэлж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсч, нийт оролцогчиддоо талархал дэвшүүлсэн. Энэ удаагийн оюутны эрдэм шинжилгээний хурлын ивээн тэтгэгч байгууллагаар Монгол улсын соёлын тэргүүний ажилтан төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Одбаяр захиралтай “Нэгүнгүрэн” продакшин ХХК хамтран ажиллав.

“Судлаач оюутан-2021” оюутны эрдэм шинжилгээний хурлын зорилго нь оюутнуудыг судалгааны ажилд чиглүүлэх, багш оюутны хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийг шалгаруулан урамшуулахад оршино. Судалгааны чиглэлийг сувилахуй, эх барихуй, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал гэсэн үндсэн 4 мэргэжлийн чиглэлээр, боловсрол, эрүүл мэнд сувилахуйн тусламж үйлчилгээ гэж 3 бүлэгт ангилан тодорхойлсон.

Хурлыг нээж, Сувилахуйн сургуулийн захирал АУ-ны доктор, профессор Б.Оюунгоо үг хэлж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсч, нийт оролцогчиддоо талархал дэвшүүлсэн. Энэ удаагийн оюутны эрдэм шинжилгээний хурлын ивээн тэтгэгч байгууллагаар Монгол улсын соёлын тэргүүний ажилтан төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Одбаяр захиралтай “Нэгүнгүрэн” продакшин ХХК хамтран ажиллав. Тус оюутны эрдэм шинжилгээний хуралд нийт 50 илтгэл ирүүлсэн байна. Үүнд: АШУҮИС. СС-иас 26,  АШУҮИС. БАС-иас 8, АШҮУИС. ЭЗС-иас 5, АШҮУИС. НАСС-иас 1, АШҮУИС. НЭМС-иас 1, АШҮУИС. Дархан-Уул АУС- 1, АШҮУИС ДОАУС-иас 1, АШҮУИС Говь-Алтай АУС-иас 1, Ач АУС-иас 1,Глобал удирдагч ИС-иас 1, Их засаг ИС-иас 1, Шинэ Анагаах Ухаан ИС-иас 1, Энэрэл АУС-иас 1 зэрэг 13 байгууллагын 50 илтгэл ирүүлжээ.

Хуралд  АНУ-ын Калифорниа мужид орших California Preparatory колледжид 3 дах жилдээ суралцаж буй оюутан Х. Хулан зочин илтгэгчээр оролцож, “АНУ-д суралцаж буй өөрийн туршлагаас хуваалцах нь” сэдвээр сонирхолтой илтгэл тавьсан.

Шүүгчийн бүрэлдэхүүнд:

1. Ерөнхий шүүгчээр АШУҮИС-Эрдмийн Сургуулийн ахлах багш,  ЭМЯ-ны Сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, УБ Сонгдо эмнэлгийн сувилахуйн зөвлөх, СУ-ны доктор Г.Хулан

2. Шүүгчээр АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Ерөнхий эрдмийн тэнхмийн эрхлэгч  ФУ-ны доктор Б.Буяндэлгэр

3. Шүүгчээр АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн НЭМС-ийн ахлах багш, БС-ын доктор П.Одонжил  нар ажилласан ба нийт 50 илтгэлээс 20 илтгэл шалгарч, хуралдаанд хэлэлцүүлсэн.

1 дүгээр байрт: А. Уранбилэг нарын “Оюутнуудын хөхний эрүүл мэнд, хөхний хорт хавдрын эрсдлийг тодорхойлох нь”

2 дугаар байрт: М. Ичинхорлоо “Тархины доргилтын үеийн эмнэлзүйд илрэх соматик шинж тэмдгийн түгээмэл байдлыг судалсан үр дүнгээс”

3 дугаар байрт: Э.Есүй нарын “Оюутнуудын цахим хичээлийн оролцоог судалсан нь ” илтгэл тус тус шалгаран, өргөмжлөл, мөнгөн шагнал болон ивээн тэтгэгч байгууллагын шагнал хүртэв.

Оюутны эрдэм шинжилгээний хуралд ирүүлсэн 47 илтгэлд батламж гардуулсан ба илтгэлийн хураангуйг e хэлбэрээр илтгэл ирүүлсэн судалгааны багуудад цахим хаягаар хүргүүлсэн болно.

ТАЛАРХАЛ

Хурлын үйл ажиллагааг дэмжиж, ивээн тэтгэн хамтран ажилласан “НЭГҮНГҮРЭН ПРОДАКШН” ХХК-ийн хамт олон, зочин илтгэгч Х. Хулан, АШУҮИС-ийн СС-ийн удирдлага, эрхэм хүндэт шүүгчиддээ болон хамтран ажилласан “Оюутны хөгжил” багийн ажлын хэсгийн хамт олондоо талархлаа илэрхийлье.

Сүүлийн бичлэг