АШУҮИС-ийн захирал, профессор Н.Хүрэлбаатар Коронавируст халдвартай иргэдийг эмчлэхэд тэргүүн эгнээнд, халдварын голомтод ажиллаж буй АШУҮИС-ийн Төв эмнэлгийн тусгаарлан хянах эмнэлэг болон Монгол-Японы эмнэлгийн 61 сувилагч нарт Олон улсын сувилагч нарын баярын мэндчилгээ дэвшүүлж гарын бэлэг гардууллаа.
Олон улсын сувилагч нарын баярын өдрийг тохиолдуулан “People to People”олон улсын байгууллага, Тавин ус ХХК-аас сувилагч нарт дархлаа дэмжих бүтээгдэхүүн, хамгаалах хувцас хэрэгсэл болон дурсгалын бэлгийг хандивлалаа.
Энэхүү баярын үйл ажиллагаанд АШУҮИС-ийн эмнэлэг хариуцсан дэд захирал Л.Ганболд, АШУҮИС-ийн Төв эмнэлгийн захирал Х.Алтайсайхан, Монгол-Японы эмнэлгийн захирал Р.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй албаны хүмүүс оролцлоо.

