АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар АУС-ийн СШУ-ны тэнхмээс 2021 оны 05 сарын 12-ны өдөр зохион байгуулсан Англи хэлний олимпиадад тус сургуулийн бүх анги, дамжааны нийт 40 оюутан амжилттай оролцсон.
Анагаахын англи хэл хичээлийн агуулгын хүрээнд нэр томъёоны холбогдолтой олон сонголтот хариулттай даалгавар 80%, унших болон сонсох даалгавар 20%-ыг заасан хугацаанд гүйцэтгэсэн. Мөн олимпиадын үндсэн шатыг Google forms, хаалтын үйл ажиллагааг Google meet программуудыг ашиглан цахим хэлбэрээр зохион байгуулсан.
Амжилттай оролцсон 5 оюутныг шалгаруулан, сертфикат болон мөнгөн шагналаар урамшуулсан.
№ | Оюутны овог, нэр | Анги, дамжаа | Оноо |
1 | Самбуу Жамъяан | Анагаах 1 | 49 |
2 | Амартайван Сайнзаяа | Анагаах 1 | 48 |
3 | Оюунчимэг Ууганзаяа | Сувилагч 1 | 46 |
4 | Мөнхбаатар Хонгорзул | Анагаах 3 | 45 |
5 | Баасан Ариунзаяа | Анагаах 1 | 44 |
