mn
mn

“ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ”цахим сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Багшийн хөгжил, цахим сургалтын газраас багш нарын хувь хүний хөгжлийг дэмжих, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ” сэдэвт цахим сургалтыг  2021 оны 4 дүгээр сарын 28-наас 5 дугаар сарын 25-ны хооронд амжилттай зохион байгуулж, сургалтад АШУҮИС-ийн 82 багш хамрагдаж, QR код бүхий цахим гэрчилгээ авлаа.

Ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх нь сэдвээр Стратеги судлаач, хувь хүний хөгжлийн дасгалжуулагч Д.Цэцэнбилэг, Цахимаар ажиллах үеийн стресс менежмент сэдвээр МУБИС-ийн Сэтгэл судлал, арга зүйн тэнхимийн багш, Сэтгэл судлалын ухааны доктор, дэд профессор Ц.Баярмаа, Амар амгалан амьдрахуй сэдвээр Монгол анагаах ухааны төв эмнэлгийн захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор Ч.Батнайрамдал, Багшийн сэтгэлзүй: Бие хүний төлөвшил сэдвээр МУИС-ийн Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч, Сэтгэл судлалын ухааны доктор, дэд профессор М.Дэлгэржав, Багшийн ёс зүй сэдвээр АШУҮИС-ийн НЭМС-ийн Эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхимийн ахлах багш, Анагаах ухааны доктор Д.Оюунбилэг нар хичээл зааж, туршлагаа хуваалцлаа.

Сургалтын цахим материал болон видео бичлэгийг цахим сургалтын elearning.mnums.edu.mn сайтад байршуулан, сургалтад хамргадсан багш нартаа хичээлээ давтан үзэх, хичээлийн материалыг ашиглах боломжийг олгож буй нь цахим сургалтын онцлог байлаа.   

Сургалтын тутор багшаар ажилласан багш нарт туршлагаа хуваалцсанд мөн сургалтад идэвхитэй хамрагдсанд багш нарт талархал илэрхийлж, та бүхний багшлахуйн ажилд нь өндөр амжилтыг хүсч байна.