Монголын “ИННОВАЦИЙН 7 ХОНОГ” арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө

Монголын “Инновацийн 7 хоног” арга хэмжээ ДОЛОО ДАХЬ жилдээ амжилттай зохион байгуулагдаж, хаалтаа хийлээ. 2021 оны 5 сарын 17-нд албан ёсоор эхэлсэн арга хэмжээ нь үндэсний инновацийн тогтолцоог бэхжүүлэх, инновацийн тэргүүлэх таван чиглэлийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт, үндэсний чадавхыг төвлөрүүлэх, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл, хэлбэрийг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг чиглүүлэх зорилго дор болж өнгөрлөө. Энэ удаагийн арга хэмжээ цахимаар зохион байгуулагдаж, нийт 1000 гаруй төлөөлөгч оролцжээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд хэлсэн үгэндээ дараах хэдэн зүйлийг онцоллоо. Инновацийг хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулахад УИХ, Засгийн газар анхаарч ажиллаж байна. Монголын төр шинжлэх ухааны эрдэмтдээ ачаа үүрүүлэх цаг нь болсныг манай эрдэмтдийн судалгааны ажлын үр дүн, инновацийн бүтээлүүд            харуулж байна.

Цар тахлын үед шинжлэх ухааны салбар том үүрэг гүйцэтгэж буйг хоёр жишээгээр хэлье. Нэгдүгээрт, АШУҮИС-ийн эрдэмтдийн баг “ШҮЛСЭНД SARS-COV-2-ИЙГ ИЛРҮҮЛЭХ IN-HOUSE БОДИТ ХУГАЦААНЫ ПОЛИМЕРАЗЫН ГИНЖИН УРВАЛЫН ОНОШЛУУР”. Хоёрдугаарт, ШУА-ийн Биологийн хүрээлэн “ШИНЭ ТӨРЛИЙН КОРОНАВИРУС SARS-COV-2-ЫН ХАЛДВАРЫГ ИЛРҮҮЛЭХ ФЕРМЕНТ ХОЛБООТ ЭСРЭГ БИЕИЙН УРВАЛЫН ОНОШЛУУРЫН ЦОМОГ” бүтээсэн байгаа нь шинэ технологи, шинэ инновацийн бүтээл гэдийг онцлон тэмдэглэлээ.

Инновацийн 7 хоногийн нэгдсэн хуралдааны үеэр Боловсрол, Шинжлэх Ухааны яамны зүгээс анх удаа “Академич” хэргэм хүртсэн Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн гишүүн Ж.Даваасамбуу, Ц.Нанзад, Ж.Норовсүрэн, Ц.Батбаяр, Н.Тогтохбаяр нарын эрдэмтдэд хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын Шинжлэх ухааны ажилтны улсын анхдугаар их хурал номын нээлтмөн өдөр болж, Номын дээжээс эрдэмтэн, судлаачдад гардуулан өглөө.




Монголын инновацийн 7 хоног-2021 арга хэмжээний хүрээнд Монголын 21 эрдэмтэн оролцсон ИННОВАТОР-21 цуврал онлайн лекцүүд зохион байгуулагдлаа. АШУҮИС-аас АУ-ны доктор., профессор Г.Батбаатар “Шүлсэнд SARS-CoV-2-ыг илрүүлэх in-house RT-PCR оношлуурыг эмнэлзүйн сорьцод туршин, баталгаажуулсан үр дүн, АУ-ны доктор.,профессор Р.Оюунгэрэл “Бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ)-ын оношилгоонд хиймэл оюун ухаан нэвтрүүлсэн үр дүн сэдвээр 2021.05.20-ны өдөр  лекц уншлаа.

Монголын инновацийн 7 хоног-2021 арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан Инновацийн төрийн бодлогын тэргүүлэх чиглэл болох 6 чиглэлээр салбар хуралдаанууд  2021оны 5 дугаар сарын 17-нд цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа. Тэргүүлэх чиглэлийн нэг болох “Биотехнологи-Анагаах ухаан” салбар хуралдааныг Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль хамтран зохион байгууллсан бөгөөд салбар хуралдааны нээлтэнд БШУЯ-ны Шинжлэх ухааныгазрын дарга доктор, профессор С.Мөнхбат, АШУҮИС-ийн ЭШГХ хариуцсан дэд захирал Б.Дамдиндорж нар оролцож, АШУҮИС-ийн Шинжлэх ухаан технологийн газрын дарга доктор, профессор Д.Отгонбаяр салбар хуралдааныг удирдан явууллаа.

“Биотехнологи-Анагаах ухаан” салбар хуралдааныг Airmeet. Платфорумоор амжилттай зохион байгуулсан бөгөөд салбар хуралдаанд АНАГААХ УХААН-БИОТЕХНОЛОГИЙН салбарын эрдэмтэн судлаачдын 8 сонирхолтой илтгэлүүд хэлэлцэгдсэн бөгөөд АШУҮИС-аас 5 эрдэмтний судалгааны ажлын үр дүн танилцуулагдлаа. Салбар хуралдаанаас биотехнологи-анагаах ухааны салбарыг хөгжүүлэх боломж, төрийн дэмжлэг, хамтын ажиллагааны талаар зөвлөмжийн төсөл боловсруулж БШУЯ-нд хүргүүлж ажиллалаа.

“Монголын инновацийн 7 хоног-2021” цахим арга хэмжээний хүрээнд Монголын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшлийн 2020-2021 оны эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнд бүтээгдсэн инновацийн бүтээгдэхүүний цахим үзэсгэлэн 2021 оны 5 дугаар сарын 17-23-ны өдрүүдэд зохион байгуулагдсаж, АШУҮИС-иас ЭМЯ-ны захиалга, БШУЯ-ны санхүүжилтээр гадаадын болон дотоодын эрдэмтэдтэй хамтран боловсруулсан “Шүлсэнд SARS-CoV-2-ыг илрүүлэх in-house бх-ПГУ оношлуур” инновацийн бүтээгдэхүүнээр оролцлоо.

Монголын инновацийн 7 хоног-2021 арга хэмжээний хүрээнд АШУҮИС-д Шинээр нээгдсэн Эмнэлзүйн молекул оношилгооны төв, “Шүлсэнд SARS-CoV-2-ыг илрүүлэх in-house RT-PCR оношлуурын “C4A” гарааны компани, биотехнологи-анагаах ухааны салбарын судалгааны үр дүн, инновацийн бүтээгдэхүүний танилцуулга хийгдлээ.

 

АШУҮИС-ИЙН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР ИННОВАЦИ ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ТӨВ

Leave a Reply