Говь-Алтай  аймаг дахь салбар АУС-ийн Сувилахуйн клуб “Шилдэг оюутан-2021”шалгарууллаа

АШУҮИС-ийн Говь-Алтай  аймаг дахь салбар АУС-ийн Сувилахуйн клуб нь энэ жил Төгсөх ангийн оюутнуудын дунд “Шилдэг оюутан-2021” шагналыг суралцах хугацаандаа ажил мэргэжлийн уралдаан, сувилахуйн ур чадварын хичээлийн тэмцээн, сувилагч мэргэжлээр суралцаж буй оюутнуудад сувилахуйн стандарт техинологийг баримтлах, мэргэжлийн мэдлэг, ур чадвараа хөгжүүлэхэд туслаж, сувилахуйн клубын үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласан болон сувилахуйн олимпиадад улс, бүс, аймаг, сургуулийн хэмжээнд оролцож гаргасан амжилтаар  тодруулав.

Үүнд: Сувилахуйн 4р дамжааны төгсөгч Ш.Баасансүрэн, Сувилагч 3р дамжааны төгсөгч Б. Даваагэрэл оюутнууд “СУВИЛАХУЙН КЛУБЫН ШИЛДЭГ ОЮУТАН-2021” шагналыг хүртлээ. Мөн 2021.04.25нд Сувилахуйн клуб нь АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулиас зохион байгуулсан “АЮУЛГҮЙ ТАРИЛГА ҮЗҮҮЛЭХЭД ОЮУТНЫ ЧАДВАР”сэдэвт олимпиадад 2р байрт амжилттай оролцож мэргэжлийн олон сайхан багш нар оюутнуудтай цахим уулзалт хийж мэдлэг мэргэжилээ дээшлүүлэн  хамтран ажиллаа энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан Сувилахуйн сургуулийн эрдэмтэн багш нар нийт баг хамт олондоо баярлалаа ажлын өндөр амжилтыг хүсье.

Leave a Reply

Сүүлийн бичлэг