mn
mn

“СУВИЛАГЧ БИД ХАМТДАА” онлайн уулзалт амжилттай боллоо

АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь АУС-ийн Мэргэжлийн Суурь Эрдмийн Тэнхим “Сувилахуйн клуб”-ын багш, оюутнуудын хамтарсан “СУВИЛАГЧ БИД ХАМТДАА” онлайн уулзалтыг 2021.04.18-2021.05.15ны 14:00-16:00 цагт тус сургуулийн багш, төгсөгч нар сурч буй оюутнууд багш нарын хооронд холбоо тогтоох, төгсөгчид, дэмжигчидтэйгээ нэгдэн чуулж, зөвлөлдөн хэлэлцэж, хамтран төлөвлөж, сувилахуйн баг хамт олон АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь АУС-ийн төгсөгч, дэмжигчидтэйгээ хамтран ажиллах урилгыг хүргүүлж, санал, туршлагыг хэлэлцэж  хамтын ажлын төлөвлөгөө гаргаж төгсөгчдийн ажил эрхлэлт харилцан мэдээлэл солилцох, төгсөгчид хамт олныг холбох, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь туслах, идэвхжүүлж амжилт бүтээл мэргэжлээ сурталчилж, баруун бүс нутагт төдийгүй эх орондоо  мэргэжлээрээ ажиллаж байгаа төгсөгчдийг нэгтгэн, туршлага хуримтлуулсан залуучууд эвлэлдэн нэгдэж, чадварлаг эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн бэлтгэхэд гүүр болох сургууль болон төгсөгчдийн хамтын үйл ажиллагааг өндөр түвшинд хүргэх  хамтдаа хөгжих зорилготой 2 удаа амжилттай  зохион байгуулж оролцогч бүрдээ батламж хадгалуулав.

“СУВИЛАГЧ БИД ХАМТДАА” онлайн уулзалтын оролцогч хүндэт зочид

  • Зөвлөх багш тус сургуулийн сувилагчийн ангийн төгсөгч 1974 он Ц. Жавзан Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт
  • Ахмад багш тус сургуулийн сувилагчийн ангийн төгсөгч 1976он Л. Жавзмаа Анагаах Ухааны Доктор, клиникийн профессор дотрын зөвлөх эмч
  • Тус сургуулийн сувилагчийн ангийн төгсөгч 1980 он С. Жаргахсайхан Анагаах Ухааны Магистр Хүүхдийн тэргүүлэх эмч, клиникийн профессор БАГШ
  • Тус сургуулийн сувилагчийн ангийн төгсөгч 1979 он Г. Дарьсүрэн Баянхонгор аймгийн Баян овоо сум Хөдөлмөрийн хүндэт медаль
  • Тус сургуулийн сувилагчийн ангийн төгсөгч 1988 он Х. Долгоржав Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн цусны салбар төвийн цус трансфузиологич сувилагч Монгол улсын Сувилахуйн зөвлөх зэрэгтэй
  • Тус сургуулийн бага эмч- сувилагчийн ангийн төгсөгч 2007 он Л. Батбаяр Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн  сувилагч Монгол улсын Сувилахуйн тэргүүлэх зэрэгтэй

Д. Амаасүрэн “ Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан” Говь-Алтай аймгийн мэс заслын тасгийн сувилагч тэргүүлэх зэрэгтэй. 1980 оны төгсөгч

Ц. Энхтуяа  “Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан” Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн сувилагч 1985 оны төгсөгч

Л. Нарантуяа Увс аймгийн НЭ Сувилахуйн албаны дарга, тэргүүлэх зэрэгтэй

Н.  Цэвэлмаа Говь-Алтай аймгийн НЭ сувилахуйн албаны дарга, НЭМУ-ын магистр, зөвлөх зэрэгтэй. 1987 оны төгсөгч

Д. Ариунаа Ховд аймгийн БОЭТ сувилахуйн албаны дарга, бизнесийн удирдлагын магистр, 1999 оны төгсөгч

Д.  Оюунчимэг Баянхонгор аймгийн НЭ Сувилахуйн албаны дарга, Бизнес ЭМУ-ын магистр, зөвлөх зэрэгтэй 1990 оны төгсөгч

И. Айгүль Баян-Өлгий аймгийн НЭ Сувилахуйн албаны дарга, Су-ны магистр, тэргүүлэх зэрэгтэй 1993 оны төгсөгч

Д. Болормаасүрэн  Завхан аймгийн НЭ Сувилахуйн албаны дарга, ЭМБУ-ын магистр, тэргүүлэх зэрэгтэй. 2000 оны төгсөгч

С.Отгонжаргал Увс аймаг Зүүнхангай сумын ЭМТ Сувилагч, тэргүүлэх зэрэгтэй 1991 оны төгсөгч

Ц.  Дэлгэрмаа Увс аймгийн НЭ Дотрын тасгийн ахлах сувилагч, тэргүүлэх зэрэгтэй 1990 оны төгсөгч

А. Халимаш Баян-Өлгий аймаг Толбо сумын ЭМТ Ахлах сувилагч 1987 оны төгсөгч

Д. Бямбасүрэн.Ховд аймаг БОЭТ хүүхдийн тасгийн ахлах сувилагч, тэргүүлэх зэрэгтэй 1983 оны төгсөгч

АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн захирал АУ-ны доктор, Клиникийн профессор М.Банзаагаяа сургуулийнхаа хамт олныг төлөөлөн үе үеийн сувилагч мэргэжилтэнг бэлтгэсэн түүхээс танилцуулж нийт сувилагч нартаа баярын мэнд хүргэж тус сургуулийн 1980-1985 оны сувилагчийн ангийн төгсөгч  Л.Амаасүрэн, Ц.Энхтуяа “Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” сувилагч  нартаа хүндэтгэл үзүүлж баруун бүсийн Сувилахуйн албаны дарга арга зүйч нарыг оролцуулсан өргөн хүрээтэй цахим уулзалтыг ОУ-ын Сувилагч нарын өдөрт тохиолдуулан зохин байгуулан өндөрлөв.