Монгол Улсад голомтлон тархаж буй SARS-COV-2 ОМОГТ өвөрмөц мутаци илрүүлэх судалгаа эхэллээ.

 

Монгол улсад голомтлон тархаж буй SARS-CoV-2 вирусийн өвөрмөц мутаци бүхий омгийн тархалтыг БХ-ПГУ-ын аргаар илрүүлэх ШУТС-ийн санхүүжилттэй төсөлт ажлын хүрээнд ЭМЯ-ны дэмжлэгээр АШУҮИС-д БНСУ-ын Seegene Inc компанид үйлдвэрлэсэн вирусийн нуклеин хүчил ялгагч аппарат дагалдах урвалж, коронавирусын халдварын мутаци илрүүлэх БХ-ПГУ-ын 6000 оношлуурын хамт Лайфтроник ХХК-аас өнөөдөр АШУҮИС-д хүлээлгэн өглөө.

Уг төсөлт ажлын удирдагчаар АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Бичил амь Халдварын сэргийлэлт, хяналтын тэнхмийн эрхлэгч АУ-ны доктор, дэд профессор Ч.Баттогтох ажиллаж байгаа бөгөөд “Монгол улсад голомтлон тархаж буй Sars-Cov-2 омогт БХ-ПГУ-ын аргаар өвөрмөц мутаци илрүүлэх” судалгааг АШУҮИС-ийн Эмнэл зүйн молекул оношилгооны төв, ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ-ийн вирус судлалын лабораторийг түшиглэн явуулах юм.

Судалгааны баг манай оронд тархаж буй SARS-CoV-2-ийн омгуудад мутаци илрүүлэх судалгааг SARS-CoV-2-ийн спайк уургийн өвөрмөц мутаци илрүүлэх Novaplex SARS-CoV-2 Variants I Assay БХ-ПГУ-ын оношлуур ашиглан хийх бөгөөд төсөлт ажилд дэмжлэг үзүүлэн тоног төхөөрөмж, оношлуур нийлүүлсэнд АШУҮИС-ийн зүгээс талархаж байгаагаа илэрхийлэхийн хамт төслийн судалгааны баг, ЭМОТ-ийн хамт олонд ажлын амжилт хүсэн ерөөе.

АШУҮИС-ИЙН ЗАХИРГАА

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

 

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

 

Сүүлийн бичлэг