Оюутнууд эмнэлзүйн дадлагаа хийж эхэллээ

АШУҮИС-ийн захирлын Улсын төв эмнэлгүүд, үндэсний төвүүдтэй байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд өнөөдөр өглөөний 8.00 цагаас УНТЭ дээр МАУОУС-ийн УАУ их эмчийн 5-р дамжааны 501, 503 хэсгийн оюутнууд зуны эмнэлзүйн дадлагаа нөхөж хийж эхэллээ. УАУ-ны их эмчийн 5-р дамжааны анги удирдсан багш профессор С.Хишигжаргал оюутнууддаа ковидын үеийн халдвар хамгааллын талаар сургалт явуулж, дадлагын явцад координатор багшаар ажиллах юм.

Эмнэлгүүдтэй гэрээ байгуулж оюутны сургалт-дадлагын ажлыг дэмжиж байгаа удирдлагууддаа талархал илэрхийлж цахим сургалтаар олж авсан мэдлэг, чадвараа бэхжүүлэх урам зоригтойгоор дадлагадаа орлоо.

Leave a Reply

Сүүлийн бичлэг