Багшийн сонгон шалгаруулалтыг ил тод нээлттэй зарчмаар зохион байгууллаа

АШҮУИС-ийн багшийн сонгон шалгаруулалт ил тод, нээлттэй зарчмаар зохион байгуулагдаж нийт 68 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, судлаачдаас 22 нь шалгарч багшаар ажиллахаар боллоо.

АШУҮИС-ийн захирал АУ-ны доктор профессор Н.Хүрэлбаатар шинэ багш нарыг хүлээн авч уулзан их сургуулийнхаа алсын хараа, хөгжлийн бодлого, багшийн үнэ цэнэ, эрдэм шинжилгээ судалгаа, сургалт, эмнэл зүйн үйл ажиллагааны томоохон ололт амжилт, цаашдын зорилтын талаар мэдээлэл өгч, мөн эв эеийг эрхэмлэн, эрдэм мэдлэгээ тасралтгүй дээшлүүлж, идэвх санаачилга,  эрч хүчтэй үр дүн гаргаж ажиллахыг хүслээ.

 

Leave a Reply