Монгол-Японы эмнэлгийг АШУҮИС-ийн харьяалалд шилжүүллээ

Монгол, Япон хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулагдсан томоохон бүтээн байгуулалт бол АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг юм.
Монгол-Японы эмнэлгийг АШУҮИС-ийн харьяанд шилжүүлснээр Япон стандарт, менежмент бүхий эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэх, мэдлэг чадвартай сайн эмч, эмнэлгийн ажилтан бэлтгэх, эрдэм шинжилгээ, судалгааг шинэ шатанд гаргаж олон улсын жишигт нийцэхүйц их сургуулийн эмнэлгийг хөгжүүлэхэд томоохон алхам боллоо.
Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгон хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Япон улсын Засгийн Газар, Япон Улсын Элчин Сайдын Яам, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА), “Япон-Монгол Сургалтын Эмнэлгийн хүний нөөцийг чадавхжуулах, менежментийг төгөлдөржүүлэх төсөл”-ийн хамт олон, Боловсрол, Шинжлэх Ухааны Яам, Эрүүл Мэндийн Яам болон хамтран ажилласан бүх хүмүүст гүн талархал илэрхийлье.

Сүүлийн бичлэг