Азийн эмч нарын холбооны тэргүүн “ШИГЭРҮ СУГАНАМИ”-Н нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт хүсэлт хүлээж авна

АМДА буюу Азийн Эмч Нарын Холбоо нь Япон улсад төвтэй, дэлхийн 30 орчим улсад салбартай, 47 гаруй эрүүл мэндийн томоохон байгууллагатай хамтран ажилладаг, улс төрийн бус, ашгийн бус байгууллага бөгөөд эрүүл мэндийн хөгжлийн төсөл, хөтөлбөр зэрэг өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаа явуулж, эрүүл мэндийн төсөл хөтөлбөрөөр зогсохгүй Азийн бусад орны эмч нартай хамтран дэлхийн өнцөг булан бүрт байгалийн болон хүний буруу үйлдээс үүдэлтэй гамшгийн үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээ явуулж байна.

АШУҮИС нь Азийн эмч нарын холбоо (AMДA)-той хамтын ажиллагааны гэрээ байгуулан 2009 онд анхны 5 оюутанд тэтгэлэг гардуулж байсан үеэс өнөөг хүртэл даруй 12 дахь жилтэйгээ золгож байгаа юм. Энэхүү тэтгэлгийг II дамжаанаас эхлэн сургуулийг төгсөх хүртэл нь олгодогоороо онцлог бөгөөд одоогийн байдлаар тус тэтгэлэгт нийт 34 оюутан хамрагдаж, арав гаруй жилийн хугацаанд 30 гаруй мянган долларын тэтгэлгийг олгосон байна.

 Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго: Монгол улсын болон олон улсын нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, ирээдүйтэй шилдэг оюутнуудыг  дэмжихэд тус тэтгэлгийн зорилго оршино.

Нийт тэтгэлэгт хамруулах оюутны тоо:  АШУҮИС-н НЭМС-ийн II дамжааны 1 оюутан

Тэтгэлэгийн хэмжээ:  700$

Тэтгэлэгт хөтөлбөрийн ерөнхий шаардлага:

  • АШУҮИС-н НЭМС-ийн II дамжааны нийгмийн идэвх, оролцоотой оюутан байх
  • Сурлагын үнэлгээний голч дүн /GPA/ нь 3.2 буюу түүнээс дээш байх
  • Эрдэм шинжилгээний хурал, нийгмийн ажил, спорт, урлаг соёлын арга хэмжээнд идэвхтэй оролцдог бол давуу тал болно
  • Сургалтын төлбөрийн хувьд санхүүгийн дэмжлэг шаардлагатай оюутан байх
  • Боловсролын зээлийн сангаас олгодог буцалтгүй тусламжид хамрагддаггүй байх.

Бүрдүүлэх материал:

  1. Өөрийн товч намтар (Овог, нэр, төрсөн он сар, үндсэн харьяалал, эцэг эхийн байдал, анги хэсэг, ЭШ-ний хуралд тавьсан илтгэл, хэвлүүлсэн өгүүлэл, нийгмийн ажилд оролцсон байдал, соёл урлаг, спортын арга хэмжээнд оролцсон тухай) Их сургуульд элсэн орохоос өмнөх олимпиад, спортын арга хэмжээнд оролцсон өргөмжлөл, медаль, үнэмлэхийг хавсаргах шаардлагагүй.
  2. Дүнгийн албан ёсны тодорхойлолт
  3. Өөрийн зорилго, эрмэлзлэл, яагаад тус тэтгэлэгийг горилж байгаа талаараа 500-800 үгэнд багтаан ЭССЭ хэлбэрээр бичиж ирүүлэх
  4. Материалыг цаасан хэлбэрээр хүлээж авна.

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2021 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн 16:00 цаг хүртэл НЭМС-ийн 327 тоот (Урьдчилан сэргийлэх анагаах ухааны тэнхим Д.Амарсайхан) өрөөнд хүлээж авна.

Холбоо барих утас: 99286646

Санамж:

  • Хугацаанаас хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүй