АШУҮИС сургалтын хөтөлбөрүүдийг үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлэх зорилт тавин, бэлтгэл ажилдаа орлоо

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль нь хэрэгжүүлж буй хөтөлбөрүүддээ чанарын ахиц гарган ажиллаж байгаа ба бүх хөтөлбөрүүдийг үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлэх зорилт тавин, бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

Үүнээс гадна хөтөлбөрийн агуулгад үнэлгээ хийхээр АШУҮИС-ийн Захирлын тушаалаар “Хүний их эмч”, “Шүдний их эмч”, “Эм зүйч”, “Уламжлалт анагаахын эмч”, “Нийгмийн эрүүл мэнд судлаач”, Био-Анагаах судлаач”, “Сувилахуй” зэрэг нийт 7 мэргэжлийн  хөтөлбөрт агуулгын үнэлгээ хийхээр ажлын хэсгүүдийг баталж, ажлын хэсгийн анхны уулзалтыг  2021 оны 10 сарын 05-ны өдөр зохион байгуулж, АШУҮИС-ийн захирал АУ-ны доктор, профессор Н.Хүрэлбаатар, Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан дэд захирал АУ-ны доктор, дэд профессор Б.Дамдиндорж, Боловсрол хариуцсан дэд захирал АУ-ны доктор, профессор Г.Батбаатар, Бүрэлдэхүүн сургуулийн захирлууд болон ажлын хэсгийн гишүүд оролцлоо.