“МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ НЭГТГЭМЭЛ АНАГААХ УХААН: ХӨГЖЛИЙН ОЛОЛТ, ЧИГ ХАНДЛАГА, ХЭТИЙН ТӨЛӨВ-I” олон улсын хурал

Монголын уламжлалт анагаах ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, гадаад, дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрдэм судлалын ажлын үр дүнг практикт нэвтрүүлэх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор “МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ НЭГТГЭМЭЛ АНАГААХ УХААН: ХӨГЖЛИЙН ОЛОЛТ, ЧИГ ХАНДЛАГА, ХЭТИЙН ТӨЛӨВ’’-I олон улсын эрдэм шинжилгээний хурлыг

  • АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургууль
  • Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн
  • Уламжлалт анагаах ухааны эмч, судлаачдын нийгэмлэгтэй хамтран

2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр  Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод цахимаар зохион байгуулав.

Хурлын нээлтэд УИХ-ын гишүүн, МУ-ын Засгийн газрын гишүүн,  БШУ-ны сайд Л.Энх-амгалан, ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, АШУҮИС-ийн захирал АУ-ны доктор, профессор Н.Хүрэлбаатар, УАТХ-ийн захирал АШУ-ны доктор, профессор Ч.Чимэдрагчаа нар мэндчилгээ дэвшүүлэв.

Тус хуралд  Монгол улс, БНХАУ, ӨМӨЗО, ОХУ, Англи, Малайз, АНУ, БНСУ, Энэтхэг, Австри, Испани, Япон, Австрали зэрэг улс орнуудын эрдэмтэд  Уламжлалт анагаах ухааны онол, арга зүй, Антропологи, Эм судлал /үрэвслийн эсрэг, тархины шигдээс, хавдар, архаг сульдал, хоол боловсруулах зам, ковид эсрэг, артерийн даралт ихсэлт/, эмийн хими, технологи, зүү засал, бариа засал, эмнэл зүй, орчин үеийн анагаах ухааны онош зүй зэргийг хамарсан илтгэлүүд хэлэлцүүлэгдэв.Тус хуралд зориулан “Нэгтгэмэл анагаах ухааны Монголын сэтгүүл”-ийн тусгай дугаар гарган илтгэл өгүүллүүд хэвлэгдсэн.

Хурлын дүнд цаашид УАУ-ны судалгаа шинжилгээний ажлыг шинэ түвшинд гаргах, олон улсад түгээн дэлгэрүүлэх,  хамтарсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхлэх юм.