Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна.Үүнд:

Мэдээлэл технологийн алба: Албаны дарга

Тавигдах ерөнхий шаардлага:

  • Магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Мэдээлэл технологийн мэргэжилтэн, Компьютерын программист, Программ хангамж, техник хангамжийн инженер зэрэг мэргэжлүүдээс эзэмшсэн байх;
  • Төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшсэн байх;
  • Мэргэжлийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан байх;

Мэдээлэл технологийн алба: Сүлжээний инженер

Тавигдах ерөнхий шаардлага:

  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Сүлжээ, мэдээллийн технологийн чиглэлийн мэргэжил эзэмшсэн байх
  • Сүлжээний зохион байгуулалт, сүлжээний тоног төхөөрөмж, серверийн техник, программ хангамжийг бүрэн эзэмшсэн байх
  • Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх
  • CCNA сертификаттай бол давуу тал болно.

Мэдээлэл технологийн алба: Компьютер, техникийн инженер

Тавигдах ерөнхий шаардлага:

  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн байх;
  • Техник хангамжийн ойлголтыг бүрэн эзэмшсэн байх;
  • Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх;

Бүрдүүлэх материал:

  1. Төрийн албан хаагчийн анкет 2%
  2. 4*6 харьцаатай цээж зураг 2%
  3. Сургууль төгссөн мэргэжлийн дипломын хуулбар
  4. Мэргэжил дээшлүүлсэн үнэмлэх, гэрчилгээ, лицензийн хуулбар

Материалыг 2021 оны 10 дугаар сарын 25-ны 17.30 цаг хүртэл АШУҮИС-ийн  Захиргаа, хүний нөөцийн газрын 222 тоот өрөөнд хүлээн авна.

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна.

 Нүүр ам судлалын төв эмнэлэгт:Тоног төхөөрөмжийн инженер

Тавигдах ерөнхий шаардлага:

  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер мэргэжил эзэмшсэн байх
  • Үндсэн мэргэжлийн чиглэлээр мэдлэг, ур чадвараа дээшлүүлж, сургалтад хамрагдсан байх
  • Мэргэжлээрээ 3 ба түүнээс доошгүй жил ажилласан байх
  • Багаар хамтран ажиллах чадвартай
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг чанд баримтлах
  • Байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй
  • Компьютерын өргөн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
  • Дүн шинжилгээ, дүгнэлт хийх чадвартай

Бүрдүүлэх материал:

  1. Төрийн албан хаагчийн анкет 2%
  2. 4*6 харьцаатай цээж зураг 2%
  3. Сургууль төгссөн мэргэжлийн дипломын хуулбар
  4. Мэргэжил дээшлүүлсэн үнэмлэх, гэрчилгээ, лицензийн хуулбар

Материалыг 2021 оны 10 дугаар сарын 25-ны 17.30 цаг хүртэл АШУҮИС-ийн  Их сургуулийн эмнэлэг хөгжлийн газрын 238 тоот өрөөнд хүлээн авна.