“ЭРҮҮЛ ШҮД-ЭРҮҮЛ МОНГОЛ” төсөл хэрэгжиж эхэллээ.

АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Сургуулиас санаачлан Эрүүл мэндийн сайд С.Энхболд дэмжиж, Эрүүл мэндийн яамны НАС-ын салбар зөвлөл мөн дэмжин хэрэгжүүлж байгаа “ЭРҮҮЛ ШҮД-ЭРҮҮЛ МОНГОЛ” төсөл нь анх удаа Нүүр ам судлалын салбарын  6 чиглэлээр Монгол улсыг бүрэн хамарч явагдаж байгаагаараа онцлог юм.

Үндэсний Судалгаа-Үзлэгийн 43 хүний бүрэлдэхүүнтэй баг маань Баруун бүсийн 8 аймаг хамарсан, 4100км туулж, 2800 орчим хүний шүдний үнэ төлбөргүй үзлэг эмчилгээ, судалгааг хийлээ.

Манай болон эрүүл мэндийн салбарт үн э цэнэтэй өргөн хүрээний судалгааны ажилд оролцсон багш, судлаач, эмч та бүгддээ баярлалаа.

Мөн бидний ажлыг дэмжиж ажилласан Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн эмч нартаа, энэхүү үйл ажиллагааг эхнээс нь ивээн тэтгэж, дэмжиж, хамтран ажилласан байгууллага хувь хүмүүст талархалаа илэрхийлье.