mn
mn

“Оюутны Тэтгэлэгт Хөтөлбөр” -т Сувтлахуйн сургуулийн 5 оюутан шалгарлаа

АШУҮИС-ийн Сувилахуйн Сургууль нь Номун клиник эмнэлэг, Интермед эмнэлэгтэй хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт /MOU/ гарын үсэг зурлаа. Бидний хамтын эхний ажил бол оюутны тэтгэлэгт хөтөлбөр байх болно.

Цаашдаа олон хамтрагч байгууллагуудтай оюутны тэтгэлэгийг нэмэгдүүлэх зорилгоор хамтран ажиллах ба бидний ажлын эхний үр дүн хэдийн гарч эхэллээ.

Интермед эмнэлэгтэй хамтарсан ажлын хүрээнд “Оюутны Тэтгэлэгт Хөтөлбөр” -т 150 оюутан оролцсоноос 3 шатны сонгон шалгаруулалтанд Сувилахуйн сургуулиас 5 оюутан шалгарсан байна. Сувилахуйн ангийн оюутан Н.Дэлгэрчимэг, Б.Дүүрэнжаргал, Б.Батцэцэг, Эх барихуйн ангийн оюутан Б.Оюунлхам, П.Энхзул нартаа баяр хүргэе.

 

 

Leave a Reply