“ЦЕНТАВР” уралдаант тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

2001 онд Парис хотноо болсон ЮНЕСКО-ийн  32 дугаар ерөнхий бага хурлаар Дэлхийн шинжлэх ухааны өдрийг жил бүрийн 11 сарын 10-нд нэгдмэл байдлаар тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ.

БСШУСЯ, Шинжлэх ухааны академи, ЮНЕСКО-гийн “Монголын Үндэсний комисс” анх удаа хамтран “Дэлхийн шинжлэх ухааны өдөр”-ийг ЮНЕСКО-гоос дэвшүүлсэн “Шинжлэх ухаан-Бүх нийтийн ойлголцол” нэгдмэл уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Иймд энэ өдрийг угтан, АСБД-2 ангийн оюутнуудын дунд “Центавр” уралдаант тэмцээнийг цахимаар Google meet платформ-оор зохион байгууллаа.

Анагаахын суурь боловсролын ангийн хичээлийн хөтөлбөр дэх ерөнхий хими, биологи, биофизик хичээлүүдийн хоорондын уялдааг гаргах, таних, шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар өгч чаддаг байх чадвар, хандлагыг оюутнуудад эзэмшүүлэх зорилгоор уг тэмцээнийг 5 дахь удаа явуулав.

2021 оны 10 сарын 11-ны өдөр АШУҮИС-ийн Дорноговь салбар АУС-ийн Анагаахын суурь боловсролын 2-р дамжааны 201, 202, 203 группын оюутнуудыг хамарсан ЦЕНТАВР тэмцээнийг СШУТэнхмийн хамт олон зохион байгууллаа.

Тус тэмцээнд АСБ-ын 2-р дамжааны 12 оюутнууд тус бүр 3 багууд болон хуваагдан, мэргэжлийн суурь хичээлүүдийн агуулгын хүрээнд асуултууд, хөгжөөн дэмжигчдийн асуултууд гэсэн бүтэцтэйгээр мэтгэлцэн оролцов. Уг тэмцээнд:

1-р байр

АСБ-ын 203-р хэсгээс

Г. Энэрэл

Г. Амин-Эрднэн

М. Мөнхцацрал

У. Сайнзаяа

2-р байр:

АСБ-ын 201-р хэсгээс

 У. Содгэрэл

Б. Анужин

Г. Хосцэцэг

Б. Энхзул

3-р байр

АСБ-ын 202-р хэсгээс

Э. Гэрэлтуяа

Б. Булган

Э. Эмүжин

Н. Тэнүүн

 Хөгжөөн дэмжигчдийн шагналуудад:

Б. Аминзаяа

А. Сайнзаяа   нар шалгарлаа.

АШУҮИС-ийн Дорноговь салбар АУС, Суурь Шинжлэх Ухааны Тэнхим