Өвөр Монголын Үндэстний Их Сургуулийн төгсөгчид ном, сурах бичиг хандивлав

АШУҮИС нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Үндэстний их сургуультай оюутан, багш солилцоо, магистр, докторын сургалт, эрдэм шинжилгээний төсөлт ажил, эмнэлзүйн чиглэлээр хамтран ажиллаж байгаа билээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Үндэстний их сургуулиас АШУҮИС-д элсэн суралцаж буй докторант магистрантууд, эрдмийн зэргээ хамгаалсан төгсөгчид “НЭГ ОЮУТАН  ̶ НЭГ НОМ” аяныг өрнүүлж Өвөрмонголын Үндэстний их сургуулийн бакалаврын сургалтанд ашиглагддаг үндсэн сурах бичиг бүхий 16 боть  (хүүхдийн өвчин судлал, эмэгтэйчүүдийн өвчин судлал, таван эрхтний өвчин судлал, МАУ-ны оношилгоо, МАУ-ны үндсэн онол, халуун өвчин, МАУ-ны засал, ясны бариа судлал зэрэг) ном хандивласныг тус сургуулийн Монгол дахь суурин төлөөлөгч, АУ-ны доктор Б.Цогт МАУОУС-ийн захиралд гардууллаа. ӨМҮИС хамт олноос ковидын цар тахлын үед халдвар хамгааллын хэрэгслэл хандивлаж байсан бол энэ удаагийн ном сурах бичгийн хандив нь цахим болон танхимын сургалтын хоцрогдлыг арилгах, оюутнуудын үндэсний бичгийн мэдлэг, хэрэглээг нэмэгдүүлэх сургалтын чухал хэрэгслэл боллоо хэмээн МАУОУС эрдэмтэн багш нар үнэлж байгаа билээ.

НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

 

 

Leave a Reply