ДУСАЛ ЦУС – ДҮҮРЭН АМЬДРАЛ (УРИАЛГА)

Монголын их, дээд сургуулийн нийт оюутан залуучууд та бүхэндээ дараах уриалгыг сонордуулж байна.

Цус бол юугаар ч орлуулашгүй, мөнгөөр үнэлэх боломжгүй  зүйл билээ. Энэхүү үнэлэгдэшгүй зүйл яаралтай хэрэг болсон хүнд амьдрал бэлэглэж цусаа өгч чадах  хүн бол “Та цусны донор” юм.

  • 18-50 насны
  • 45 кг-аас дээш жинтэй
  • Архаг өвчингvй
  • Аль ч бүлгийн цустай, эрүүл хүн “Та цусны донор” болж болно.

Насанд хүрсэн хүн

  • Дунджаар 4-5 л цустай
  • Эрүүл хүн нэг удаа 350-400 мл цус өгөхөд 24 цагийн дотор нөхөгдөж,
  • 21 хоногт эсийн төвшинд бүрэн төлждөг
  • Жилд 4-6 удаа цусаа өгөхөд ямар ч аюулгүй.

Хvний цус амархан төлждөг учраас таны цус 24 цагийн дотор эзэлхүүнийхээ хувьд бүрэн нөхөгдсөн байдаг.

Цус авахад хэрэглэгдэж байгаа бүх багаж тоног төхөөрөмж ариутгагдаж, халдваргүйжүүлэгдсэн зөвхөн нэг удаа хэрэглэгддэг. Иймд та цус өгснөөр ДОХ болон бусад халдвар авах эрсдэлгүй.

Цусаа өгөхөд дунджаар 10 минут орчим хугацаа зарцуулагддаг боловч бүртгүүлэхээс эхлэн цусаа өгсний дараа түр амрах хугацааг оруулан нийтдээ 30 орчим минут болдог. Таны цусаа бэлэглэхэд зарцуулсан хугацаа бол хамгийн үр ашигтай өнгөрөөсөн мөч байдаг.

Та нэг удаа цусаа өгөхөд 3 хүнд амьдрал бэлэглэдэг.

Эрүүл мэндийн салбарт цусны нөөц бүрдүүлэх нь үндэсний аюулгүй байдлын асуудал төдийгүй иргэн таны хүний амь нас аврахад оруулж буй чухал хувь нэмэр билээ.

Оюутан  залуучууд та бүхнийг хамтдаа “Дусал цус–Дүүрэн амьдрал” уриан дор цусаа хандивлаж, цусны нөөц бүрдүүлэх аянд нэгдэж, үе тэнгийнхнээ үлгэрлэн манлайлж, өрх бүрт тэгш жаргал, дүүрэн амьдрал бэлэглэхийг уриалж байна.

Leave a Reply