“Багшлахуйгаас суралцахуйд шилжих шилжилтийг хурдасгах нь” цахим сургалтад хамрагдлаа

АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах Ухааны сургууль нь Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын Дээд боловсролын багшийн хөгжлийн албатай хамтран ажиллах гэрээ байгуулсан.  Хамтран ажиллах гэрээний хүрээнд АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах Ухааны сургуулийн 10 багш дээд боловсролын хөгжлийн  албанаас зохион байгуулсан  “Багшлахуйгаас суралцахуйд шилжих шилжилтийг хурдасгах нь”  5 модуль цахим сургалтад  амжилттай хамрагдаж, батламжаа гардан авлаа.

Тус цахим сургалтыг дээд боловсролын сургалтын байгууллагын багшийн багшлахуйн болон сургалтын технологийн ур чадварыг нийгэм, зах зээлийн эрэлттэй уялдуулан сайжруулах арга зүйн зөвлөмж өгөх ажлын хүрээнд зохион байгуулсан байна.