АШУҮИС-ийн Говь-Алтай  аймаг дахь салбар “Дусал цус-дүүрэн амьдрал” аянд нэгдлээ

АШУҮИС-ийн Говь-Алтай  аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн НЭМ, Сувилахуйн тэнхимийн дэргэдэх оюутны “Залуу-Донор-25” клуб, Сувилахуйн багш Н.Түмэндэмбэрэл, Говь-Алтай аймгийн УЗ нийгэмлэгийн арга зүйч М.Цагаандархи,  ГАА НЭ Цусны салбар төвийн хамт олон ЦСТ-ийн эрхлэгч их эмч П.Лхагвасүрэн, Цус трансфузиологич Х.Долгоржав, Д.Цэрмаа нар  “Дусал цус-дүүрэн амьдрал” сэдэвт  сургалт, сурталчилгааг донорын эгнээг өргөтгөх цусны нөөцийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд зохион байгууллаа. Хөдөө орон нутгийн цусны төвийн нөөцийн байдал, хадгалалт, цусны хэрэгцээ зэргээс шалтгаалан цус цуглуулах үйл ажиллагааг  10 сарын 4-нөөс 18 ны өдрүүдэд зохион байгуулж 3 багш, 2 ажилтан, 61 оюутан цусаа бэлэглэсэн байна.