АШУҮИС-ийн Говь- Алтай аймаг дахь сургуулийн оюутнууд тангараг өргөлөө

АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах Ухааны Сургуулийн Урлаг соёлын төвд 2021 оны  10-р сарын 06-ны өдөр шинээр элсэн орсон суралцагчдад сурах үүрэг, хариуцлагаа ухамсарлан мэргэжлээрээ амжилттай суралцах, сургууль, мэргэжлээрээ бахархах үзэл төлөвшүүлэх зорилгоор шинэ оюутны тангараг өргөх ёслол   боллоо. Тус үйл ажиллагааг сургалтын бодлого зохицуулалтын алба, оюутны нийгэмлэг хамтран зохион байгуулсан бөгөөд захирал Д. Гүндэгмаа ёслолын арга хэмжээг нээж үг хэлэн  оюутнууддаа амжилт хүслээ.