Төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн диплом гардуулах ёслолын ажиллагаа боллоо

АШУҮИС-ийн төгсөлтийн дараах сургалтаар 2018-2021 онд үндсэн мэргэшлийн 28 чиглэлээр суралцаж, амжилттай төгссөн 332 эмч дипломоо гардан авлаа.
Үйл ажиллагаанд АШУҮИС-ийн захирал, профессор Н.Хүрэлбаатар, захиргааны зөвлөлийн гишүүд, сургалтын координатор багш нар оролцож төгсөгчдөдөө мэндчилгээ дэвшүүллээ.
Үндсэн мэргэшлийн чиглэлээрээ суралцахын зэрэгцээ Монгол улсын эрүүл мэндийн салбарт тулгамдаад буй коронавируст өвчний цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд дайчлагдан ажиллаж эмчийн тангараг, иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэнд их сургуулийн удирдлага, нийт хамт олон гүнээ талархал илэрхийлж байна

Leave a Reply

Сүүлийн бичлэг