“ДАРХАН ХОТЫН ЭРДЭМТДИЙН ЦАХИМ ЧУУЛГАН-2021”

Дархан-Уул аймгийн 60 жилийн ойн өдрийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Засаг
даргын тамгын газар, Аймгийн боловсрол соёлын газар, Дархан-Уул аймгийн Их, дээд мэргэжлийн
сургуулиудын консорциум, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны сургуулиас
хамтран “Дархан хотын эрдэмтдийн цахим чуулган 2021” Эрдэмтдийн чуулга уулзалтыг 2 дах
удаагаа 2021 оны 10 сарын 18 нд зохион байгууллагдсан. Цахим чуулганд Дархан-уул аймгийн
Засаг даргын орлогч А.Түвшинбат нээж мэндчилгээ дэвшүүлсэн. Мөн “Дарханы хөгжилд
эрдэмтний оролцоо” сэдвээр химийн шинжлэх ухааны доктор академич Ж.Тэмүүжин зочин илтгэл,
Боловсрол, соёл урлагын газрын дарга С.Галбадрах, Байгаль орчин, аялал жуучлалын газрын дарга
Г.Батбаяр нар аймаг орон нутагт хэрэгжүүлэх хөтөлбөр, Дархан-Уул аймгийн Ургамал газар
тариалангийн хүрээлэнгийн дарга Н.Баярсүх “Газар тариалангийн шинжлэх ухааны үр дүн,
цаашдын хувьсгал, чиг хандлага” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн. Дархан-Уул аймгийн их, дээд
мэргэжлийн сургуулийн консорциумын гишүүн 5 сургуулиудаас хөгжлийн чиг хандлага, Дархан
хотын хөгжилд оруулж буй хувь нэмэр, үүрэг оролцооны талаар илтгэлүүд хэлэлцүүлэгдсэн.
Монголын эмэгтэй инженерүүд, технологичид, эрдэмтэд, математикчдын нэгдсэн байгууллагын
Дарханы салбарын тэргүүн Я.Батцэцэг -Орон нутгийн хөгжилд эмэгтэй эрдэмтдийн оролцоо,
дэмжлэг сэдвээр холбооныхоо талаар мэдээлэл өгсөн. Чуулганы үеэр 2020,2021 онд докторын
зэрэг хамгаалсан эрдэмтэн Д.Жаргалсайхан, Л.Ариунаа, Д.Отгонжаргал, Э.Дорлигсүрэн, С.Оюун-
Эрдэнэ нарт хүндэтгэл үзүүлж батламж, бэлэг дурсгал, мөнгөн шагналаар шагнав.

Сүүлийн бичлэг