Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050 болон Засгийн газрын 2020-2024 оны
үйл ажиллагааны хөтөлбөрийн “Цахим Монгол” арга хэмжээ, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах
бодлогын 2.4.8 хэсэг буюу эрүүл мэндийн салбарын удирдлага, зохион байгуулалт, ил тод байдлыг хангах
ажлын хүрээнд Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааг бүрэн цахим хэлбэрт шилжүүлэх, ил тод, шуурхай
байдал, хяналтын тогтолцоог сайжруулах зорилгоор байгууллагын удирдлагын цогц системийг бүрэн
нэвтрүүлж, тоон гарын үсэг ашиглах хэрэгцээ, шаардлагатай байна.
Дээрх зорилгын хүрээнд АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Физик, Мэдээлэл зүйн тэнхим,
Төгсөлтийн өмнөх сургалтын бодлого зохицуулалтын газар, Эрүүл мэндийн яамны Судалгаа төлөвлөлтийн
хэлтэс, Эйбл софт компанитай хамтран “Байгууллагын удирдлагын цогц систем-ЭЕЙБЛ” программын
сургалтыг 2021 оны 10 дугаар сарын 28-30 хооронд сургуулийн 311 тоот компьютерын лабораторид
амжилттай зохион байгууллаа. Сургалтад Эрүүл мэндийн яамны Санхүү эдийн засгийн газар, Хяналт-
шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар, Төрийн захиргааны удирдах газар, Нийгмийн эрүүл мэндийн
газар, Бодлого, төлөвлөлтийн газар, Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын нийт 62 удирдлага, албан
хаагч нар оролцлоо.
Энэхүү сургалтын үр дүнд эрүүл мэндийн байгууллагын удирдлага зохион байгуулалтын үйл ажиллагаа
цахим хэлбэрт шилжин, улмаар ажлын бүтээмж нь нэмэгдэнэ гэдэгт илтгэлтэй байна.
Сургалтыг зохион байгуулах үйл ажиллагааг дэмжин ажилласан АШУҮИС-ийн Био-Анагаахын
сургуулийн захиргаа, Төгсөлтийн өмнөх сургалтын бодлого зохицуулалтын газар, Эрүүл мэндийн яамны
Судалгаа төлөвлөлтийн хэлтэс, Эейбл софт компанийн хамт олонд талархлаа илэрхийлье.
Био-Анагаахын сургуулийн Физик, Мэдээлэл зүйн тэнхим