“Дусал цус-Дүүрэн амьдрал”

АШУҮИСургуулиас санаачлан зохион байгуулж буй “Дусал цус – Дүүрэн амьдрал” аяны нээлтийн үйл ажиллагааг АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургууль, НЭМ, Сувилахуйн тэнхмийн дэргэдэх оюутны “Залуу-Донор-25” клуб, Говь-Алтай аймгийн УЗНийгэмлэг, ГАА НЭ Цусны салбар төвийн хамт олон, Сувилахуйн багш Н.Түмэндэмбэрэл, ЦСТ-ийн эрхлэгч их эмч П.Лхагвасүрэн, Цус трансфузиологич Х.Долгоржав, Д.Цэрмаа нар зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагааг АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн захирал Д.Гүндэгмаа, Говь-Алтай аймгийн УЗНийгэмлэгийн дарга н.Батзориг нар нээж мэндчилгээ дэвшүүллээ.Уг арга хэмжээний үеэр Улаан Загалмай Хороо, аймгийн Цусны алба, АШУҮИС-ийн “Залуу донор-25” клубтай хамтран Говь-Алтай аймаг дахь АШУҮИС-ийн Оюутан залуучуудын дунд аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээг хангахад болон цар тахлын хүнд хэцүү үед сайн дурын авлагагүй цусны доноруудын эгнээг өргөжүүлж, яаралтай үед аюулгүй хангалттай цусны нөөцийг бүрдүүлэх зорилгоор Цусны донорт шинээр гишүүн элсүүлэх, Аяны хүрээнд гарсан зурагт хуудас бичлэгийг түгээх байршуулах ажлыг зохион байгуулж, “ДУСАЛ ЦУС-ДҮҮРЭН АМЬДРАЛ” аянд идэвхтэй нэгдэж, 10 сарын 04, 18 өдрүүдэд 2-4 удаагийн давтамжтай цусаа бэлэглэсэн багш, оюутан залууст АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургууль болон Говь-Алтай аймгийн УЗНийгэмлэгээс талархал, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа. Үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласан ДОНОР оюутнууд багш нартаа маш их баярлалаа та бүгдийн ариун цагаан үйлс ямагт дэлгэрч байх болтугай.

Оюутан залуучууд та бүхнийг хамтдаа “Дусал цус-Дүүрэн амьдрал”уриан дор цусаа хандивлаж, цусны нөөц бүрдүүлэх аянд нэгдэж, үе тэнгийнхнээ үлгэрлэн манлайлж, өрх бүрт тэгш жаргал, дүүрэн амьдрал бэлэглэхийг уриалж байна.

Эрдэнэт хүний амийг аварсан
Эрхэм донор танд баярлалаа.