Дэлхийн харвалтын эсрэг өдөр жил бүрийн 10 дугаар сарын 29-ний өдөр тохиодог бөгөөд АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь АУС-ийн Эмнэлзүйн тэнхим, ГААНЭ-ийн мэдрэлийн тасагтай хамтран “ХАРВАЛТЫН ЭСРЭГ ХАМТДАА” уриан дор өдөрлөгийг 2021 оны 10 сарын 25-29 ны өдрүүдэд зохион байгуулж ажиллалаа. О.Бат-Эрдэнэ, Н.Цэрэнлхам нарын судалгаанаас харахад Говь-Алтай аймагт сүүлийн 5 жилийн хугацаанд тархины харвалтын эмнэлзүйн хэлбэрээс ТАРХИНЫ ЦУС ХАРВАЛТ зонхилж, харвалтанд хүргэх тэргүүлэх эрсдэлт хүчин зүйлст Артерийн даралт ихсэх өвчин, Тархины судасны хатуурал, Таргалалт, Чихрийн шижин, Зүрхний эмгэг орж байна.
“ДЭЛХИЙН ХАРВАЛТЫН ЭСРЭГ ӨДӨР”-т зориулсан үйл ажиллагааг үндсэн 4 чиглэлээр зохион байгуулж ажиллалаа.
1-р чиглэл: Мэдрэлийн эмч нар, Анагаахын VI дамжааны оюутнууд хамтран харвалтын эрт үеийн шинжүүдийг таних арга, харвалтын эрсдэлт хүчин зүйлсийн талаар Говь-Алтай аймгийн ард иргэдэд 5 өдөрийн турш мэдээлэл түгээж ажиллалаа.
2-р чиглэл: Сувилахуйн 401-р группын оюутнуудтай хамтран “ТАРХИНЫ ХАРВАЛТЫН ҮЕИЙН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ” сэдвээр сувилахуй III, сувилагчийн III дамжааны оюутнуудад зориулан үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.
3-р чиглэл: Анагаахын V дамжааны оюутнууд сургуулийн багш ажилчид, оюутнуудад үзлэг хийж, харвалтын талаархи мэдээлэл бүхий сурталчилгааны хуудас тарааж ажиллаа
4-р чиглэл: Эмнэлзүйн тэнхимийн багш нар Анагаахын V,VI дамжаа, сувилахуй III, IV дамжаа, сувилагчийн III дамжааны оюутнуудад “ТАРХИНЫ ЦУС ХАРВАЛТ” сэдвээр үзүүлэх сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Талархал: Хамтран ажилласан Эмнэлзүйн тэнхимийн багш нар, ГААНЭ-ийн О.Бат-Эрдэнэ эрхлэгчтэй мэдрэлийн тасгийн хамт олон, Анагаахын V, VI дамжаа, Сувилахуйн 401 группын оюутнууддаа талархал илэрхийлье.
Н.Цэрэнлхам/Эмнэлзүйн тэнхим, Мэдрэл судлалын багш/