УВС АЙМАГТ “ЭМИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭМНЭЛГИЙН ЭМ ЗҮЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Эм зүйн алба “Увс Эм Холбоо”-той хамтран “Эмийн аюулгүй байдал, эмнэлгийн эм зүйн тусламж үйлчилгээ” сэдэвт сургалт 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Улаангом хотод зохион байгууллаа. Сургалтад АШУҮИС-ЭЗС-ын дэд профессор, АУ-ны доктор М.Эрдэнэтуяа,  АШУҮИС-МЯЭ-ийн Эм зүйн албаны дарга, ЭЗУ-ны докторант, Н.Нарангарав болон эмнэлзүйн эм зүйч нар онол практик хосолсон сургалт мэдээллийг хүргэлээ.

Энэхүү сургалтаар КОВИД-19 вирусийн эсрэг эмийн аюулгүй хэрэглээ болон жирэмсэн үеийн Ковид-19 эмчилгээний анхааруулга, Эмийн эмчилгээний аюулгүй байдлын хяналтын тухай ерөнхий ойлголт, Эм зүйн албаны үйл ажиллагаа, эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээг хөгжүүлэх туршлага, Антибиотикийн харшлын сорил, зохистой хэрэглээ, Инсулины аюулгүй хэрэглээ зэрэг сэдвийн хүрээнд эмийн аюулгүй байдлыг сайжруулах арга замууд хичээл орсон.

Сургалтад Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, эм зүйч нар, сумын эрүүл мэндийн төвийн эмч, эм зүйч нар хамрагдлаа.

Сүүлийн бичлэг