“ЛАБОРАТОРИЙН АМЬТАН СУДЛАЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ХЭРЭГЛЭЭ” онол-практик хосолсон сургалтын тайлан

Судалгаанд суурилсан их сургууль болох үндэсний хөтөлбөрийн хүрээнд лабораторийн амьтанд суурилсан сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтад ахисан түвшний судалгааг багш, судлаач нарт сүүлийн үеийн судалгааны чиглэлээр хийсэн бүтээл, практик ажилбарыг агуулдагаараа онцлогтой.

Шинжлэх ухаан технологи, инновацийн салбарын нэг чиглэл болох лабораторийн амьтны суурь судалгааг шинэ шатанд гаргах, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, салбар дундын хамтын ажиллагааг өрнүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах сургалт 4 жилдээ тасралтгүй зохион байгуулж байна.

АШУҮИС-ийн Төгсөлтийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Газрын дарга А.Шийрэвнямба, Био-Анагаахын хүрээлэнгийн захирал Ч.Баттогтох, ХААИС, Мал Эмнэлгийн Хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ц.Бямбажав нар хүндэтгэлийг үг хэлэв.

Салбар дундын 16 байгууллагын 29 багш, судлаач, мэргэжилтэн хамрагдав.

 

Судлаач багш нар дараах сэдвээр илтгэл тавьсан. Үүнд:

  • Ч.Батсүрэн АШУҮИС, Эрдмийн сургуулийн эрүүл мэндийн судалгааны тэнхимийн эрхлэгч (АУ-ны доктор) “Умайн карциносаркомагийн хавдрын үүдэл эсийн in vivo судалгаа”
  • Э.Отгонцэцэг АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Удамзүй, молекул биологийн тэнхимийн багш (АУ-ны доктор)  “Цэвэршилтийн өмнөх, цэвэршилтийн загвар хархны бодисын солилцоонд окситоцины үзүүлэх нөлөө”
  • Л.Энхтүшиг Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч, “Сэтгэл судлалд  туршилтын амьтныг ашиглах нь”
  • С.Тунгалаг АШУҮИС, НАСС, Шүдний тулгуур эд, сувгийн эмчилгээний тэнхимийн багш (АУ-ны доктор) “Шүдний хэт мэдрэгшлийн үед CO2 лазер эмчилгээг хэрэглэх нь”
  • Б.Галиндэв АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэн, Туршилтын амьтны төвийн эрхлэгч (БУ-ны доктор) “Лабораторийн амьтны халдварт өвчин, тохиолдох эмгэг, эрүүл мэндийн мониторинг”

Дадлага ажилбарыг Б.Галиндэв багшийн удирдага дор дараах ажилбарыг гүйцэтгэв. Үүнд:

  • Хулганад нэвчүүлэн бэхжүүлэлт, тархины гипокампусыг ялгах технологи
  • Хулганы дэлүүнээс эс ялгах ажилбар