Эмнэлзүйн багш нарын хөдөлмөрийн нөхцөл, цагийн ачаалал, ажлын үнэлэмжийг шинэ түвшинд гаргана.

2021 оны 11 сарын 9-ний өдөр Эмнэлзүйн багш нарын цагийн ачаалал, эмнэлзүйн ажлын ачааллын талаар Эмнэлэг хариуцсан дэд захирал Д.Цэрэндавга, Их сургуулийн эмнэлгийн хөгжлийн газрын дарга Х.Амартүвшин, Санхүү, эдийн засгийн газрын дарга М.Саранчимэг, Хяналт, шинжилгээ үнэлгээний газрын дарга Б.Зоригтбаатар, Мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Т.Баясгалан болон АУС-ийн захирал Д.Мөнхбаатар, тэнхимийн эрхлэгч, залуу багш нар, профессорын төлөөлөл, Монгол-Японы Эмнэлгийн захирал М.Адилсайхан, Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал М.Наранпүрэв, Үйл ажиллагаа, санхүү эрхэлсэн дэд захирал Б.Халиунаа нар оролцов.

Уулзалтыг нээж Эмнэлэг хариуцсан дэд захирал Д.Цэрэндавга үг хэллээ. АШУҮИС-ийн Монгол-Японы Эмнэлэг нь тус сургуулийн харьяанд шилжиж ирсэнээс хойш 5 дахь удаагийн уулзалтаар эмнэлзүйн багш нарын цагийн ачаалал, эмнэлзүйд гүйцэтгэх ажлын ачаалал, хөдөлмөрийн нөхцлийн талаар хэлэлцлээ. Монгол-Японы Эмнэлгийн захирал М.Адилсайхан эмнэлэгт ажиллах хөдөлмөрийн нөхцлөө танилцуулав. Танилцуулсан асуудалтай холбогдуулан мэс заслын тэнхимийн эрхлэгч Б.Батсайхан, зүрх судас судлалын тэнхимийн эрхлэгч Ө.Цолмон нар асуулт асууж, профессор Н.Бира, Д.Ичинноров, тэнхимийн эрхлэгч  Ц.Одгэрэл, Д.Даваадорж, Д.Зулгэрэл Д.Түвшинжаргал, Д.Бямбасүрэн, А.Эрдэнэбилэг,  багш Т.Ганцэцэг, С.Сайнбилэг, Санхүү, эдийн засгийн газрын дарга М.Саранчимэг, МДИ-ийн захирал Т.Баясгалан, Хяналт, шинжилгээ үнэлгээний газрын дарга Б.Зоригтбаатар нар санал хэллээ.

АШУҮИС-ийн Монгол-Японы Эмнэлгийн эмч, ажилчдын цалинг 11 дүгээр сараас эхлэн 15%-иар нэмэгдүүллээ. АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн 11 тэнхимийн эрхлэгч, Монгол-Японы Эмнэлгийн 11 тасаг, нэгжийн эрхлэгчээр ажиллаж тухайн мэргэжлийн чиглэлийн эмнэлзүйн тусламж, үйлчилгээг удирдан зохион байгуулна. Мөн Анагаах ухааны сургуулийн тэргүүлэх 15 профессор зөвлөх эмчээр ажиллана.

Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх ажлыг гардан зохион байгуулж буй багш, эмч нар эмнэлзүйн ажлын ачааллыг гүйцэтгэлээр нь үнэлэх болсонд талархалтай, ажиллахад урам зоригтой байгааг илэрхийллээ.

Leave a Reply

Сүүлийн бичлэг