АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн 60 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа

  1. “Pharmacy and Pharmaceutical Sciences” олон улсын эрдэм шинжилгээний хурал

АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн тулгын чулуу тавигдсаны түүхт 60 жилийн ойн хүрээнд “Pharmacy and Pharmaceutical sciences” сэдэвт олон улсын хурал 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа. Хуралдааныг АШУҮИС-ийн захирал профессор Н.Хүрэлбаатарнээж, МУ-ын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан, ЭМЯ-ны сайд С.Энхболд нар ойн баярын мэнд дэвшүүлэн, хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Тус хуралдаанд нийт 11 орны 17 зочин илтгэл танилцууллаа. Үүнд:

  • АШУҮИС-ийн Эм зүйн сургууль
  • Олон улсын Эм зүйн холбоо
  • Азийн эм зүйн нийгэмлэгүүдийн холбоо
  • АНУ-ын Харвардын их сургууль, Колорадо Скаггийн Эм зүйн сургууль
  • Австри улсын Венийн их сургууль
  • Австрали улсын Монаш их сургууль
  • Польш улсын Лублины их сургууль
  • Нидерланд улсын Гронингенийнболон Твентегийн их сургууль
  • БНСУ-ын Ханяанг их сургууль
  • БНХАУ-ын Өвөр Монголын үндэстний их сургууль
  • Пакистан улсын Бахауддин Закарияа их сургууль
  • Япон улсын Китами технологийн институт, Шига анагаахын их сургуулийн эрдэмтэн судлаачид оролцов.

Хурлын үйл ажиллагааг АШУҮИС-ийн Facebook хаягаар шууд дамжуулалт хийв.

  1. “Эм зүйн сургууль-60 жил” оюутны эрдэм шинжилгээний хурал

Эм зүйн сургуулийн 60 жилийн ойн хүрээнд эм зүйч мэргэжлээр суралцаж буй оюутан залуусын дунд “Эм зүйн сургууль-60 жил” оюутны эрдэм шинжилгээний хурал 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр цахимаар зохион байгууллаа.

Хуралдааны эхний хэсэгт Эм зүйн сургуулийн захирал ЭЗУ-ны доктор, дэд профессор Д.Даваадагва “Эм зүйн сургууль 60 жилд” илтгэл, ЭЗУ-ны доктор Б.Тунгалаг “Сульфатжсан полисахаридын вирусийн эсрэг үйлдлийн механизмын судалгаа” сэдвээр зочин илтгэлүүдээ танилцууллаа.

Оюутны Эрдэм шинжилгээний хуралд АШУҮИС-ийн Эм зүйн сургууль, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Эрхүү хотын анагаахын их сургууль,  МУИС, Шинэ анагаах ухааны үндэсний их сургуулиас тус тус илтгэлүүд ирүүлж оролцсоноос шилдэг 10 илтгэлийг хэлэлцүүллээ.

ЭЗУ-ны доктор, профессор Д.Энхжаргал хурлыг удирдан явуулж, АУ-ны доктор Д.Төртүших, ЭЗУ-ны доктор Б.Тунгалаг, ЭЗУ-ны доктор Д.Отгонсүрэн нар шүүгчдийн багийн бүрэлдэхүүнд ажиллав.

Оюутны Эрдэм шинжилгээний хуралдхэлэлцүүлсэн илтгэлүүдээс дараах судлаачдын илтгэл шагналт байранд шалгарлаа:

  • Тэргүүн байранд Ц.Сүнжидмаа нарын “Аньсгриппин плюс-А мөхлөг эмийн технологи, стандартын судалгаа”
  • Дэд байранд Т.Онухай нарын “Эмийн сангаар үйлчлүүлэгчдийн эмийн сонголтод нөлөөлж буй хүчин зүйлсийн судалгаа”
  • Гутгаар байранд “Thin-layer chromatography in analysis of antiretroviral drugs for combined poisining” сэдэвт бүтээл шалгарав.

Оюутнуудын дунд зохион байгуулсан “Дэлхийн эм зүйч болох миний төлөвлөгөө” эссэ бичлэгийн уралдаанд нийт 48 материал хүлээн авсанаас шүүгчдийн бүрэлдэхүүний эхний шатны шалгаруулалтаар шилдэг 5 эссэг шалгаруулж, хоёр дах шатны шалгаруулалтаар шилдэг 3 эссэг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав. Үүнд:

  • Тэргүүн байранд АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн 401-р хэсгийн оюутан Ж.Халиун
  • Дэд байранд АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн 501-р хэсгийн оюутан Д.Санжпүрэв
  • Гутгаар байранд АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн 302-р хэсгийн оюутан М.Мөнгөнчимэг
  • Тусгай байранд АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн 501-р хэсгийн оюутан Г.Анужин
  • Тусгай байранд АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн 405-р хэсгийн оюутан Д.Гэрэлзаяа нар тус тус шалгарлаа.

Олон улсын хуралд ирүүлсэн илтгэлийн хураангуй, түүнчлэн оюутнуудын дунд зохион байгуулсан “Эм зүйн сургууль-60 жил” олон улсын хурлын илтгэл, “Дэлхийн эм зүйч болох миний төлөвлөгөө” сэдэвт эссэ бичлэгийн уралдааны шилдэг 5 бүтээл зэргийг багтаасан цахим эмхэтгэл гаргаж, олны хүртээл болголоо.

 

Сүүлийн бичлэг