НЭМС-ийн ЭМНАНУТ-ийн багш нар оюутны хөгжил хөтөлбөрт нэгдлээ

АШУҮИС-ийн захирлын 2021 оны 9 сарын 27-ны өдрийн А/187 тоот тушаалаар баталсан АШУҮИС-ийн оюутны хөгжил хөтөлбөрийн нэг чухал хэсэг нь эх оронч оюутан бэлтгэх, үндэсний уламжлал, соёлд суралцуулах билээ. Энэ зорилтын хүрээнд эх оронч хүнлэг, энэрэнгүй үзэл төлөвшүүлэх, Монгол ахуй, ёс заншилтай танилцах зэрэг ажлуудыг шат дараатай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн билээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

НЭМС-ийн ЭМНАНУТ-ийн багш нар өөрсдийн зохион байгуулдаг Монголын түүх, соёл, ёс заншил хичээлийн хүрээнд Оюутнуудыг Монголын үндэсний музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музейд байдаг Монголын соёлын биет өвтэй танилцуулах ажлыг жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ жил тус хөгжлийн хөтөлбөртэй нийцүүлэн уг ажлыг өргөн хүрээнд зохион байгууллаа.

2021-2022 оны элсэлтийн ЭМСБД болон ЭМНА, ЭМЭЗ, ХЭМАБ, ШТС, ЭММЗ зэрэг ангийн 400 гаруй оюутан дээрх гурван музейд буй түүх соёл, Монгол ахуй амьдралыг илтгэсэн үзмэрүүдийг үзэж сонирхож, тэмдэглэл хөтөллөө. Тус хөгжлийн хөтөлбөрийн эх оронч оюутан төлөвшүүлэх хэсгийн үйл ажиллагаа нь түүх, соёлын хичээлийн агуулгатай нийцэж байгаа бөгөөд хичээлийн үйл ажиллагаагаар дамжуулан хөтөлбөрийн олон үйл ажиллагаанд нэгдэн ажиллахаа илэрхийлэв.

 

 

Leave a Reply

Сүүлийн бичлэг