“Дусал цус- Дүүрэн амьдрал”

АШУҮИС, НАСС дээр “Дусал-Цус Дүүрэн Амьдрал” аян 2021.11.12 өдрийн 09.10-14.00 хооронд амжилттай зохион байгуулагдлаа.

НАСС-ийн оюутнууд, багш, ажилчид, болон резидент эмч нар уг аянд идэвхтэй оролцож нийт 170 хүн цус өгөх хүсэлтэйгээр бүртгүүлэн эмчийн үзлэгт орсноос 96 хүн цусны донор болох шаардлагыг хангаж цусаа хандивлалаа. Мөн бидний аянд Чингэлтэй дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн хүндэт донор ажилчид болон НАСТЭ дээр үйлчлүүлж буй иргэд зэрэг хүмүүс сайн дураар оролцсонд талархаж байна. Уг аяныг зохион байгуулахад тусалцаа үзүүлсэн “Дусал цус-Дүүрэн амьдрал” аяны ажлын хэсэг болон НАСС резидент эмч нар болон удирдлагуудад талархсанаа илэрхийлж байна.

Цус хандивласан оюутнуудад тухайн цагт хичээл орж байсан багш нар Талархлын бичгийг бусад оюутнуудын өмнө уншин танилцуулан хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.

 

Сүүлийн бичлэг