АШУҮИС-иас анхлан санаачилсан “Дусал цус – Дүүрэн амьдрал” нэртэй цус хандивлах аяны хүрээнд 2021 оны 11-р сарын 9-11 өдрүүдэдМАУОУС-ийн оюутан залуус, эрдэмтэн багш нар, МАУ төв эмнэлгийн (МАУ ТЭ) эмч, сувилагч нар идэвхтэй хамрагдлаа. Донорын аянд УАУ их эмч, Зүү төөнийн их эмч, Уламжлалт анагаахын засалчийн мэргэжлийн оюутан, багш, эмч нарын хамт нийт 83 хүн оролцож нийт 34 литр орчим цус хандивлав. МАУОУС-ын оюутны зөвлөл, Залуу оточклуб, Lotus scientist клубыноюутнууд зохион байгуулалтын ажилд МАУОУС-ийн оюутны асуудал хариуцсан багш, АУ-ны магистр Б.Золзаяа багшийн удирдлага дор 3 хоногийн турш ажиллалаа.Оюутан залуусаа дэмжин МАУОУС-ийн захирал Д.Цэнд-Аюуш, АШУҮИС дахь ӨМҮИС-ийн суурин төлөөлөгч Б.Цогт, ЗТЗ-ын тэнхимийн эрхлэгч В.Энхтуяа, багш Э.Уянга, З.Энхзаяа, Б.Баярмаа нар болон МАУТЭ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Чинсанаа, их эмч Ж.Итгэлбаяр, Р.Сүх-Очир, сувилагч Б.Ган-Эрдэнэ,Н.Нямбаяр нар цусаа хандивлалаа.
“Дусал цус – Дүүрэн амьдрал” аяныг дэмжинхамтран ажиллаж, цусаа хандивласан МАУОУС-ийн эрдэмтэн багш нар, оюутны зөвлөл, оюутны клубын гишүүд, МУАТЭ-ийн эмч, сувилагч нартаа болон цусаа хандивласан нийт оюутан залуусдаа чин сэтгэлийн угаас талархал дэвшүүлье.Олон хүнд амьдрал бэлэглэж буй та бүхний минь ажил үйлс нь өөдрөг, бүтэмжтэй байж буяны үйлс нь цаашид арвижин дэлгэрэх болтугай.
МАУ салбарын оюутан залуус, эрдэмтэн багш, эмч сувилагч нар дараагийн аянд хамрагдах Их дээд сургуулиудын оюутан залуусаа буяны үйлсэд уриалж байна.