АШУҮИС “ЦУСНЫ ДОНОР ХАМТ ОЛОН” БОЛЛОО

АШУҮИС “ЦУСНЫ ДОНОР ХАМТ ОЛОН” БОЛЛОО
АШУҮИС-ийн ”Оюутан хөгжил” хөтөлбөрийн “Эх оронч оюутан” дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн “Дусал цус – Дүүрэн амьдрал” сайн дурын авлагагүй цусны донорын аянд АШУҮИС-ийн бүрэлдэхүүн 7, салбар 3 сургуулийн оюутан залуус, багш, ажилчид хамрагдлаа. Нийт 1802 хүн аянд хамрагдсанаас 1294 оюутан цусаа хандивлан “Шинэ донор” болж, 460 орчим литр цус цуглуулан, цусны нөөц санг 2 дахин нэмэгдүүллээ.

Сүүлийн бичлэг