Уг санамж бичгийн зорилго нь соёл урлагаар дамжуулан оюутан залуусыг соён гэгээрүүлэх, сурган хүмүүжүүлэх, хөгжүүлэн төлөвшүүлэх, гоо зүй, урлагийн мэдлэгийг дээшлүүлэх оршино. Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаанд АШУҮИС-ийн болон УДЭТ, УДБЭТ, Үндэсний урлагийн их театр, Улсын филармони, Монголын үндэсний музей, Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей, Монгол улсын үндэсний номын сангийн захирал, удирдлагууд оролцлоо.
