Унгар улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар ирсэн амьсгалын аппаратыг АШУҮИС-ийн Төв эмнэлэгт албан ёсоор гардууллаа

Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Монгол судлаач эрдэмтэн Др.Борбала Анна Обрушански болон албаны хүмүүс Унгар Улсын засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд 140 сая төгрөгийн үнэ бүхий амьсгалын аппаратыг АШУҮИС-ийн Төв эмнэлэгт 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр албан ёсоор гардууллаа.
Уулзалтаар цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, АШУҮИС-ийн багш, судлаач, оюутнуудыг богино, дунд болон урт хугацааны тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, туршлага судлах зэрэг үйл ажиллагааг идэвхжүүлэх талаар харилцан санал нэгдлээ.