АШУҮИС-ийн Багшийн хөгжлийн хөтөлбөр

АШУҮИС-ийн Багшийн хөгжлийн хөтөлбөр 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Захиргааны зөвлөлөөр хурлаар хэлэлцэгдэж батлагдлаа.

Багшийн хөгжлийн хөтөлбөр нь Их сургуулийн багшийн хөгжлийн нэгдсэн хөтөлбөр, АШУҮИС-ийн Хөгжлийн бодлогын багшлах шилдэг боловсон хүчнийг бүрдүүлэх тэргүүлэх зорилгын хүрээнд багшийн сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн болон хувь хүний мэдлэг, чадвар, хандлагыг тасралтгүй хөгжүүлж, шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой.

 Шилдэг хүний нөөцийг бүрдүүлж, багшийн тасралтгүй хөгжлийг дэмжих, заах ба суралцахуйн мэдлэг, чадвар, хандлагыг дээшлүүлэх;
 Багшийн эрдэм шинжилгээ, судалгааны ур чадварыг олон улсын түвшинд хүргэх;
 Багшийн мэргэжлийн болон нийгмийн үйл ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх;
 Багшийн академик соёл, ёс зүйн хэм хэмжээг мөрдөх, хувь хүний мэдлэг, чадвар, хандлагыг хөгжүүлэх;
 Удирдлагын бүх түвшинд нэгдсэн бодлогоор багшийн тасралтгүй хөгжлийг дэмжиж, байгууллагын соёлыг төлөвшүүлэх гэсэн зорилт бүхий 5 бүлэг, 39 хэрэгжүүлэх арга хэмжээтэй юм.

Сүүлийн бичлэг