ТАЛАРХАЛ

Анагаах ухааны хүрээлэнгийн 60 жилийн ойг тохиолдуулан тус хүрээлэнгийн хамт олны оюуны бүтээлийн дээжээс Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Төв номын санд Цусны зохиомол эргэлтийн үндэс (2016), Дотор өвчний онош зүй үзлэгийн аргын үндэс (2012), Цацрагийн анагаах ухаан (2018), Залгиур ба улаан хоолойн эмгэгийн рентген оношлогоо (2019), Нойр булчирхайн эмгэгийн эмнэлзүйн ба хэт авиан оношилгоо (2021), Дээд эрүүл мэнд (2018),Celestial Supreme Health (2018) зэрэг 18 нэр төрлийн 80 ширхэг эрдэм шинжилгээ судалгааны ном, гарын авлага бэлэглэж, уншигч судлаачдын хүртээл болгож байна. Тус бүтээлүүдийг Анагаах ухааны хүрээлэнгийн хамт олны төлөөлөл АУ-ны доктор Б.Батболд, ЭША Д.Баяр, ЭША Н.Отгонгэрэл нар ЭМШУ-ны төв номын сангийн захирал З.Баярцэнгэлд хүлээлгэн өглөө. Анагаах ухааны оюуны сан хөмрөгийг баяжуулж, оюутан залуусын сурч боловсрох үйлсэд оюуны хөрөнгө оруулсан Анагаах ухааны хүрээлэнгийн хамт олонд талархал илэрхийлье.

Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Төв номын сан

Leave a Reply

Сүүлийн бичлэг