ДУСАЛ ЦУС ДҮҮРЭН АМЬДРАЛ аяны хүрээнд талархал дэвшүүллээ

“ДУСАЛ ЦУС ДҮҮРЭН АМЬДРАЛ” аяны хүрээнд АШУҮИС-ийн оюутнууд өргөнөөр оролцон, цусаа хандивласны ачаар донорын цусыг элэг шилжүүлэн суулгах мэс заслын хэд хэдэн хагалгааг амжилттай хийх боломжийг бүрдүүлсэн тул уг аянд оролцсон оюутан залуус, багш ажилчиддаа талархал дэвшүүлье.

АШУҮИС-ийн багш нар УНТЭ-ийн эмч нартай хамтран элэг шилжүүлэн суулгах мэс засал хагалгааны үед 20-30 нэгж цус, 10-20 нэгж ялтас эс, 20 орчим криопреципитат зэрэг цус, цусан бүтээгдэхүүн хэрэглэгддэг ба долоо хоногийн Баасан гариг бүрт хийгддэг.

 

Элэг шилжүүлэн суулгах мэс заслын үед нэг минутанд 500 мл хүртэл цус, шингэнийг судсаар бүлээсгэн шахах хүчин чадалтай “цусыг шуурхай сэлбэх төхөөрөмж” (FMS-Belmont 2000)-ийг ашигладаг.

Сүүлийн бичлэг