Оюутнууд бичсэн төслийнхөө дагуу эмчилгээнд хэрэглэх ор бүтээжээ

АШУҮИС, МАУОУС-ийн 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Оюутнуудын дунд ЭШ-ний бичил төсөл, оновчтой санал шалгаруулах уралдаан”-д “Төөнүүрийн ор” эмчилгээнд хэрэглэх нь сэдвээр 2-р байр эзэлсэн АУ-ны доктор, дэд профессор Ч. Батнайрамдал чиглүүлэгчтэй “Залуу оточ” клубийн оюутнууд бичсэн төслийнхөө дагуу төөнүүрийн ор зохион бүтээжээ. Тус төөнүүрийн ор  нь нэг дор бүх эмчилгээний сүвийг хамруулан төөнөх, хэсэгчлэн төөнөх гэх мэт давуу талтай бөгөөд гипертермийн үйлчлэлээр үйлчлүүлэгчийг хөлөргөх аргаар хэсэг газрын цусан хангамжийг сайжруулах, өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлэх ба хүзүү, цээж, бүсэлхий нуруу, ууц, хөл гэсэн хэсгүүдээр төөнүүрийн шүүгээгээ сонгон хэрэглэж болох байдлаар бүтээжээ.

 

Сүүлийн бичлэг